Дэлхий дахинд цахим халдлага 59 хувиар нэмэгдэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Дэлхийн дахинд үйлдэгдэж буй цахим халдлагын тоо 2020 оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59 хувиар нэмэгджээ.

“Positive Technologies” компанийн мэдээллээр, ийм төрлийн гэмт хэргийн тоо нэгдүгээр улиралтай харьцуулахад есөн хувиар өссөн байна. Дэлхийд дахинд өрнөж буй дуулиант үйл явдлын үеэр цахим халдлагын тоо нэмэгддэг аж. Учир нь эдгээр нь гэмт этгээдүүдэд нийгмийн инженерчлэлийн аргыг ашиглах таатай нөхцөлийг бүрдүүлдэг гэж шинжээчид үзэж байна. Энэ оны дөрөв, тавдугаар сард цахим халдлагын тоо дээд түвшинд хүрсэн нь энэ үед цар тахал, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсантай холбон тайлбарлажээ. Тус компанийн мэдээллээр, өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд аж үйлдвэрийн салбар хамгийн их халдлагад өртсөн бөгөөд үйлдвэрүүдийн эсрэг үйлдсэн 10 цахим халдлагаас есд нь гэмт этгээдүүд хор хөнөөлтэй програм хангамжийг ашигласан байна. Хоёрдугаар улиралд “Honda”, “Enel Group” зэрэг томоохон компаниуд халдлагад өртжээ. Цахим халдлагуудын 32 хувь нь хувь хүмүүс, 13 хувь нь төрийн байгууллагуудын эсрэг чиглэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top