Ахмад дайчин Ч.Лувсандорж: Одоо хүртэл ОРОС ХҮН сэтгэлд дотно санагддаг

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Жил бүрийн есдүгээр сарын 2-ны энэ өдрийг Монгол Улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа олж авсан Чөлөөлөх дайны ялалтын өдөр болгон тэмдэглэдэг.

Өнөөдрөөс 75 жилийн өмнө Монголын ард түмэн, Монгол Ардын хувьсгалт цэргийн дайчид дэлхийд асар их гай гамшиг учруулсан дэлхийн II дайны голомтыг дарж, даян дэлхийд энх тайван байдал тогтоох ариун үйлсийн төлөө Зөвлөлт Холбоот улсын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явсан гэдэг. Энэхүү Чөлөөлөх дайны үр дүнгээр Монгол Улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа олж авсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. 

Түүхт өдрийг тохиолдуулан 1945 оны Чөлөөлөх дайнд гар бие оролцон явсан Их бууны тусгай хорооны ангийн ахмад дайчин Ч.Лувсандорж дурсамжаа хуваалцлаа. 

ИХ БУУНЫ ТУСГАЙ ХОРООНЫ АНГИЙН АХМАД ДАЙЧИН Ч.ЛУВСАНДОРЖ: СҮНДИЙН ХАР-УУЛЫН ӨВӨРТ  ДЭЛХИЙН II ДАЙНД ОРОХ БОЛЛОО ГЭСЭН ТУШААЛЫГ АНХ СОНСОЖ БАЙЛАА

Ахмад дайчин Ч.Лувсандорж "Би 1945 онд 22 настайдаа цэргийн албанд татагдсан юм. Манай сумаас нийт 32 хүн цэргийн албанд очсон. Өртөөний мориор Улаанхуаран орж, хэд хоносны дараагаар шөнө цэргийн ангиас машин ирсэн юмдаг. Тэр үед хоёр гурван дарга ирж, намайг өндөр нуруутай болохоор их бууны ангид хуваарилсан.

Сайншандын цэргийн ангид очиж, Нонжгойн салааны Танк эсэргүүцэх бууны туслах навучикын үүргийг хүлээж авсан. Сургуулилт хийгээд 3, 4 хонож байхад гэнэт түргэн жагсаалын бүрээ хангинаж, Тасгийн дарга биднийг бүрэн зэвсгээ аваад гарч жагсахыг тушаалаа. Гадаа гарахад хүн тус бүрт хорт утааны баг, 120 сумтай автомат буу,  6 гранат цэнэглэгчийн хамт, хөнжил, хоолны сав хүлээлгэж өгсөн. Хөнжлөө нарийхан эвхээд, нарийн сураар боогоод, хүзүүндээ углачихдаг байсан сан. Бид хилийн наад талын Дорноговь аймгийн Эрдэнэ суманд очиж, үүр цайх үед дахин түргэн жагсаал авав. Урагшаа хөдөлж, Цулан хээрийн заставаар Хятадын хил рүү нэвтэрч байхдаа 30 гаруй дайсны талын хилийн цэргүүдийг алчихсан байсныг харсан. Сүндийн Хар-Уулын өвөрт Өвөр Монгол, Хятадыг чөлөөлж, Японы империализмыг устгаж, дэлхийн хоёрдугаар дайнд орох боллоо гэсэн тушаалыг сонссон.

Өөр улсын хил давахад газар нь хүртэл цаанаа нэг хувхай, гандчихсан өнгөтэй юм шиг санагдаж байсан сан. Тэгээд цаашаагаа элсэн цөл туулдаг юм. Тухайн үед олон худагхордуулчихсан, хүүхэд, иргэд, морьд хордоод үхчихсэн байсан. Харин орос цэргийн анги газар өрөмдөж, ус гаргаж өгч байсан юм. Оросын цэргийн армитай мөр зэрэгцэн тулалдаж байсан. Сайн анд нөхдөө би хэзээ ч мартахгүй. Одоо хүртэл орос хүн дотно сайхан санагддаг. Жанчивхүүгийн хаалган нэртэй газарт ширүүн тулалдаан болсон. Давааг чөлөөлөхөөр Доржийнский, Янтайсүрэнгийн хуягт баригад, Их бууны тусгай хороо гэсэн 3 анги явж байв. Ерөнхий командлагч нь Янтайсүрэн. Би Их бууны тусгай хороонд нь явж байлаа. Ерөнхийдөө Монголын талыг Янтайсүрэн командалж байсан. Жанчивхүүгийн давааны ард очиж гүүрээр ангиуд цуварч гарч байхад манай гал тогооны ангийг Японы онгоц бөмбөгдөж, гүүрийг эвдэлсэн. Оросын анги гүүрийг дор нь засаж,, манай баригадыг бүрэн бүтэн гаргаж байсан юм. Японы тал 30 гаруй удаа манайх руу довтолсон. Харин бид дор бүр нь няцааж, хариуг нь барьж байлаа. Тухайн үед хамгийн удаан цэргийн алба хаасан хүн долоон жил болж байж халагдлаа гэж байсан. Манай салаанаас Шагдар, Дэчин гэх цэргүүд долоон жил болоод халагдсан даа. Цэргийн алба дөрвөн жилийн хугацаатай байсан ч эх орон тайван бус байсан болохоор хугацаа сунгагдсан байх.  Би 1949 оны аравдугаар сард цэргийн албанаас халагдсан. Байлдааны үүргийг сайн гүйцэтгэсэн гэж “Бид Ялав”, “Алтан гадас” зэрэг одонгоор шагнагдаж байсан. Харин өнөөдөр ийнхүү Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, мөнгөн дэмжлэг авч буйдаа баярлаж байна. Эх орон маань энх тайван байж, үргэлж мандан бадарч байх болтугай” хэмээн дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа. 


Энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Нийслэлийн засаг даргын тамгын газар, БНХАУ, ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе дайнд оролцогчдын Монголын хорооны төлөөлөл хамтран Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах, чөлөөлөх дайны ялалтын ач холбогдлыг таниулах зорилготой арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, “Дэлхийн II дайны төгсгөл Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан төдийгүй түүхийн үнэт баримт архивыг дэлгэсэн үзэсгэлэнг олны хүртээл болгосон юм.

Түүнчлэн Чөлөөлөх дайнд оролцож, алдар нэрээ дуурсгасан ахмад дайчдын гавьяаг алдаршуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга төрийн одон медаль гардууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа” гэж тодотгов. 
 


ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНУУЛСАН АХМАД ДАЙЧИД
 

  • Сүхбаатарын одонгоор Эрэнцэнгийн Лувсанбалданг,
     
  • Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор Гончигийн Батмөнхийг,
     
  • Цэргийн гавьяаны одонгоор Тогтохын Цэдэндамба, Цэрэнхандын Даш, Шаравын Аварзэд, Дугаржавын Жигмэд, Доржийн Дашхүү, Чойжилын Лувсандорж, Сангидоржийн Ванчигдоо нарыг,
     
  • Алтан гадас одонгоор Паньдлхүндэвийн Дашцэдэн, Сүвээлийн Дуламсүрэн, Дайнд оролцогчдын Монголын хорооны нарийн бичгийн дарга Готовын Лүндэн нарыг,
     
  • Цэргийн хүндэт медалиар Шагдарын Цэдэндамба, Тогоочийн Лувсан, Галсанрэнцэнгийн Цэрэнлхам нарыг тус тус шагнасан юм.


Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “…Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан дараах ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагнасугай” гэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбарын шагнал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мөнгөн тусламжийг олгосон юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Чөлөөлөх дайнд оролцож, алдар нэрээ дуурсгасан 94-103 насны 78 ахмад энх тунх амьдарч байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тогооч(139.5.216.252) 2020 оны 09 сарын 03

Төмс арилгасан гэх нөхдүүд та нар төмс байтугай нусаа ч нийж чадахгүй шүү, дайн бол дайн ар талгүйгээр ялалт байдаггүй юм Шүү

0  |  0
иргэд олон түмэн(103.212.117.56) 2020 оны 09 сарын 03

Залгамж үе маань ингэж хүн чанаргүй юм бурж байгаад бид харамсах юм

0  |  0
Ар тал(202.179.26.56) 2020 оны 09 сарын 03

Бүгдээрээ ар талд төмс арилгаад сууж байсан хүмүүс байна бүгдий нь таньж байнаа агаа нь.

0  |  0
Орос(202.179.26.56) 2021 оны 05 сарын 18

Орос хүн биш коммунист нийгэм санагдаж байгаа нь тэр хоцрогдсон өвгөчүүл.

0  |  1
Мөнхжаргал(66.181.183.66) 2020 оны 09 сарын 02

Дайнд оролцогсдын Монголын хорооны нарийн бичгийн дарга нь өөрөө дайнд оролцсон юм байх даа. Эсхүл далимдуулж шагнуулвуу.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 02

manai 2 uls chin tyyheereech holbootoi shdee, Mongoliin ezent gyrnii yees orost mongoloos yldsen olon zanshil zurshil odooch baigaa um shig baidag, yag biden shig ezeg eh , ahmaduudaa hyndelne, hamt amdarna ....bodoj sanaj baigaa ni ch adilhan neeree l odoo delhii ih evgui bolj baigaa yed ulam dotno sanagdaad baina shyy.....orosgui bol bid baihgui baih baisan ni hudlaa bish shyydee.\nyneheer odooch dotno sanagddag.

0  |  0
Эхорон(192.82.64.4) 2020 оны 09 сарын 02

Та бүхэн минь ут наслаж удаан жаргаарай

1  |  0
заагч(66.181.161.42) 2020 оны 09 сарын 02

бичих гэж алах юм аа энэ сэтгүүлч

0  |  0
Mndaa(192.82.77.221) 2020 оны 09 сарын 02

Hu hu

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 03

Орос улс туслаагүй бол бид хар вирус хятадын эсвэл Японы хоол болоод өдийд чалчиж суухгүй Монгол улс гэж байхгүй байх байлаа.

1  |  1
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 02

Орос улс туслаагүй бол бид хар вирус хятадын эсвэл Японы хоол болоод өдийд чалчиж суухгүй Монгол улс гэж байхгүй байх байлаа.

1  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 02

Орос улс туслаагүй бол бид хар вирус хятадын эсвэл Японы хоол болоод өдийд чалчиж суухгүй Монгол улс гэж байхгүй байх байлаа.

1  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 09 сарын 03

Орос улс туслаагүй бол бид хар вирус хятадын эсвэл Японы хоол болоод өдийд чалчиж суухгүй Монгол улс гэж байхгүй байх байлаа.

2  |  0
sara(117.136.38.165) 2020 оны 09 сарын 02

orosuud yasnii saihan hun chanartai.50 hurch olon gazaraar yvahad orosuud shig saihan humuustei taaraagui.

1  |  0
sara(117.136.38.165) 2020 оны 09 сарын 03

orosuud yasnii saihan hun chanartai.50 hurch olon gazaraar yvahad orosuud shig saihan humuustei taaraagui.

2  |  0
Top