Балбад хөрсний гулгалтын улмаас 11 хүн амиа алдаж, олон хүн ор сураггүй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Балбад хүчтэй аадар борооноос үүдэлтэй хөрсний гулгалт болсны улмаас дор хаяж 11 хүн амиа алдаж, олон арван хүн ор сураггүй болоод байна гэж “The Kathmandu Post” сонин мэдээлжээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдээллээр, хөрсний гулгалт Балбын нийслэл Катманду хотоос баруун зүгт 180 км хол байрлах сууринд болжээ. Хөрсний гулгалт 40 гаруй орон байрыг нөмөрч, зам, гүүр зэрэг тээврийн дэд бүтэц эвдэрсэн тул аврагчдад гамшгийн газарт очиход саад учруулж байна. Киодо агентлагийн мэдээлснээр, 40 хүний байршил тодорхойгүй байгаа бөгөөд хохирогчдын тоо өсөх магадлалтай байна. Алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Энэ жил Балбад борооны улирлын үеэр тохиосон байгалийн гамшгийн улмаас 285 хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балба(202.179.26.56) 2020 оны 09 сарын 03

Балба

0  |  0
Top