Дуучин BX хаашаа "алга болсон" бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04


Рок попын ертөнцөд гэнэт од болоод гэнэт алга болсон дуучин BX буюу Ц.Батбаатарыг сураггүй болсонд фенүүд нь гайхшраад буй. Зарим нь "BX шиг гэнэт алга болохсон" гэх мэт хошин яриа хүртэл гаргах болсон.

Тэгвэл дуучин BX буюу Ц.Батбаатар АНУ-д "хар"-аар амьдардаг сурагтай. 

Монголын хөгжмийн ертөнцөд бүрх малгайгаар имиж хийсээр эрч хүчтэй гарч ирсэн түүнийг сонсогчид “Mу love”, “Sorrow” зэрэг дуугаар нь илүү сайн мэддэг. Гэтэл залуусыг байлдан дагуулж байсан уран бүтээлүүд нь дуучин шиг ээ мартагдах дөхсөн нь харамсалтай. 

Дуучин залууг дурсан санасан нэг нь "BX шиг алга болчих юмсан" хэмээн хошигносон пост оруулдаг болжээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2020 оны 09 сарын 07

Алга болох юу байхав. Удахгүй гэнэтхэн нэг хурган дарга болоод л гараад ирнэ.

0  |  0
Top