Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны II ротын алба хаагчид үерийн усанд унасан иргэнийг аварчээ.
Хоёрдугаар ротоос томилогдсон бүрэлдэхүүн “Арвай” баазаас “Яар” суурин хүртэл газар орны үнэлгээ хийх, авто замын эвдрэл шалгах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Тус нутагт их хэмжээний үргэлжилсэн бороо орсон тул “Арвай” баазаас 2.8 км-т төв зам үерт автаж, автомашинаар цааш хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон байжээ. Энэ үед дөрвөн цэргийн алба хаагч үргэлжлүүлэн явган эргүүл хийж яваад мотоциклтойгоо үерийн усанд унасан орон нутгийн иргэнийг аварчээ.
Сэтгэгдэл ( 0 )