ЭНХИЙГ САХИУЛАГЧ эмэгтэйчүүд чууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг өнөөдөр /2022.05.27/ Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. 

Өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмэгтэй энхийг сахиулагч нарт баяр хүргэж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд  хувь нэмэр оруулсан энхийг сахиулагчидад дурсгалын зүйл гардууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын  алба хаагчдаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд 2006 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж 10 ээлжид давхардсан тоогоор нийт 430 гаруй алба хаагч оролцсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top