Австралийн Тасманы арлын эрэг орчмын гүехэн усанд гацаад буй халимнуудаас 94 нь аварч, далай тэнгист нь тавилаа гэж АВС суваг мэдээлжээ.
Өнгөрсөн даваа гарагт Маккуори булан орчим 270 халим шахагдсан байсныг илрүүлсэн бол лхагва гарагт 200 гаруй халим тэдэн дээр нэмэгдсэн байжээ. Баасан гарагийн өглөө орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, 350 орчим халим үхжээ.
Тэднийг аврах ажиллагаа олон хоног үргэлжилж байгаа бөгөөд мэргэжлийн аврагчид сайн дурынхантай хамтран ажиллаж байгаа билээ. Пүрэв гарагийн орой аврагдсан халимын тоо 88-д хүрсэн бол өнөөдөр өдгөө дахин зургаан халимыг далайд тавьжээ. Өдгөө 12 халимыг аврахаар ажиллаж байна.
Тасманийн арал орчим ийм олон тооны халим эрэг дээр шидэгдэж байгаагүй бөгөөд судлаачид үүний шалтгааныг тогтоохоор судалж байгаа аж. 8.5 метрийн урт энэ төрлийн халим 800 кг жинтэй, зарим тохиолдолд хоёр тонн хүрдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )