Цэцэрлэгийн хүүхдүүдийг хордуулсан багшид цаазын ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29


БНХАУ-ын Жяозуо хотын нэгэн цэцэрлэгийн 25 хүүхдийг санаатайгаар хордуулж, нэг хүүхдийн амь насанд хүрсэн багшид цаазаар авах ял оноожээ.

Ван Юн гэгч хамт ажилладаг багштайгаа муудалцаж, өш хонзон авах зорилгоор өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-нд ангийнх нь хүүхдүүдийн хоолонд нитрит их хэмжээгээр хийж хордуулсан хэргээр баривчлагдаж, энэ хэрэг нь дэлхийн нийтийг цочирдуулж байв. Тухайн үед өглөөний цай уусан 23 хүүхэд бөөлжиж, ухаан алдаж унасан байна. Хэргийг шалгасны дүнд Ван Юн хүүхдүүдийн өглөөний унданд нитрит их хэмжээгээр хийсэн болох нь тогтоогджээ.

Есдүгээр сарын 28-нд Жяозуо хотын шүүх Ван Юнд цаазын ял оноосон талаар “Global Times” сонинд мэдээлээд байна. 

Тэрбээр хамт ажилладаг багштай хүүхдийн хүмүүжлийн асуудлаар маргалдаж, муудалцсаны дараа хүүхдүүдийнх нь хоолонд их хэмжээний нитрит хийсэн болохыг шүүх онцолжээ. Нитрит амт оруулагчийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг ч их хэмжээгээр хэрэглэх нь амь насанд аюултай юм.

Энэ нь Вангийн хүн хордуулсан анхны хэрэг биш гэж Жяозуо хотын шүүх мэдээлсэн ба үүнээс өмнө тэр цахим худалдаанаас нитрит авч, нөхрөө хордуулж байжээ. Азаар аминд нь хүрээгүй гэнэ.

Шүүх амиа алдсан хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хятад улсад цаазын ялыг хортой тариа хийх эсвэл буудан хороох замаар гүйцэтгэдэг гэж тус сонин тодруулжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oops(212.195.44.63) 2025 оны 03 сарын 13

Bichij bga commentuudiig ee tarhinii turaal l gej ene bh

2  |  1
Нэр(192.82.74.25) 2025 оны 03 сарын 13

Ээ хөөрхийдөө\n

1  |  0
zogi(202.126.89.222) 2025 оны 03 сарын 13

hytad ged bn ted nar yadgiin hunii ami maliin taatai bga uls tegeed baijih

1  |  0
zochin(139.5.216.34) 2025 оны 03 сарын 13

haana we? mongolduu . ashgyi de tsaaziin yal sergeesen yy

4  |  17
ЗОчин(203.91.118.150) 2025 оны 03 сарын 13

Пээ ямар аймаар хэрэг вэ. яаж хүний санаанд тийм ордог байнаа

6  |  0
zochin(66.181.161.29) 2025 оны 03 сарын 13

Хаа байсан хужаа хүнийг Алдармаатай зүйрлэж ч бх шиг одоо больж үз хүнд амьдрах орон зай үлдээгээч хм

20  |  1
З(192.82.77.121) 2025 оны 03 сарын 13

Яаг Алдармаа шүү.Мэдрэл нь лав зүгээргүй ээ.

6  |  18
Zochin (112.72.15.34) 2025 оны 03 сарын 13

Aldarmaa shig hunuu gui yu

6  |  15
ккк(202.55.188.87) 2025 оны 03 сарын 13

реклам л юм бна дөөө

4  |  1
shat (66.181.161.53) 2025 оны 03 сарын 13

mania madam tsolmon bagshtai adil ym

3  |  1
(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Reklam yum bhda

1  |  0
Close menu