Их Британийн Линколншир хотын амьтны хүрээлэнгийн захиргаа нийлж хараалын үгээр үзэгчдийг доромжилсон таван тотийг салган байрлуулахаас өөр аргагүйд хүрсэн тухай ВВС агентлаг мэдээлжээ.
Билли, Эрик, Тайсон, Жейд, Элси нэртэй тотинууд тус амьтны хүрээлэнд өнгөрсөн наймдугаар сараас суурьшсан ч богино хугацаанд хараалын үг сурснаас гадна бие биенийгээ доргиодог байсан гэнэ. Тотинууд хараалын үг хэлэх тохиолдол гардаг ч тавын тавуулаа нийлж хараалын үг урсгасан тохиолдол анх удаа гарч байна гэж тус амьтны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Стив Николс ярьжээ. Эхэндээ тэдний дүрсгүйтэл инээд хүргэдэг байсан бол сүүлдээ тотинууд бие биенийгээ доргион хараалын үг нийлж урсгадаг болсон гэж Николс өгүүлсэн байна. Хөл хорио тавигдсанаас хойш үзэгчдийг хүлээн авах болсон амьтны хүрээлэнгийн ажилтан тотинууд үзэгчдийг нийлж хараалын үгээр доромжлох болсон тухай түүнд ярьсан байна. Тотинуудын дүрсгүйтэл үзэгчдийг хөгжөөж, нэг нь ч гомдол мэдүүлээгүй байна. Амралтын өдрүүдээр хүүхдүүд олон тоогоор ирдэг тул тотинуудыг салгаж, эелдэг тотинуудтай хамт байрлуулахаас өөр аргагүйд хүрчээ.
Линколнширын амьтны хүрээлэнд Чико нэртэй тоть хэд хэдэн дуу мэддэгээс Бейонсын “If I Were A Boy” дуулж чаддаг гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
buruu erhelsen totinuud haha
hoorhon shyy toti