Гринландын мөс сүүлийн 12 мянган жил буюу мөстлөгийн үеэс хойших хугацаанд байгаагүй хурдаар хайлж буйг АНУ-ын Баффало их сургуулийн эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулжээ.
“Nature” сэтгүүлд мэдээлснээр, дэлхий дахин эрчим хүчний хатуу дэглэм барьсан ч Гринландын мөс хайлах хурд сүүлийн 12 мянган жилийн дээд үзүүлэлтээс өндөр байх гэнэ. Хэрэв хүлэмжийн хийн яргаруулалт өнөөгийн хурдаар нэмэгдвэл мөс дөрөв дахин хурдаар хайлна гэж эрдэмтэд анхааруулж байна.
Хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас үзвэл, энэ зуун гарснаас хойш Гринландын мөсний хэмжээ дөрөв дахин өндөр хурдаар хайлжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард тус арлын мөснөөс 12.5 тэрбум тонны жинтэй асар том хэсэг хэлтэрч, задгай далай руу одсон байна. 2019 онд Гринландын мөсөн бүрхүүл 532 тэрбум тонноор багасжээ.
Сэтгэгдэл ( 0 )