Сүүлийн хорин жилд дэлхийн эдийн засаг байгалийн гамшгийн улмаас нийт гурван их наяд ам.долларын хохирол амссан гэж НҮБ-ын дэлхийн хэмжээний гамшгийн эрсдэлийг бууруулах агентлагийн илтгэлд дурджээ.
2000-2019 оны хооронд дэлхийн хэмжээнд 7 348 байгалийн гамшиг тохиож, үүний улмаас 1.23 сая хүн амиа алджээ.
НҮБ-ын мэдээллээр, 1979-1999 оны хооронд нийт 4212 байгалийн гамшгийн тохиолдол бүртгэгдэж, 1.19 сая хүн амиа алдаж байжээ. Эдгээр нь дэлхийн эдийн засагт 1.63 их наяд ам.долларын хохирол учруулжээ.
Байгалийн гамшгийн тоо өссөн нь уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын эрс тэс нөхцөл байдалтай холбоотой гэж судлаачид үзэж байна. Тухайлбал, үер хоёр дахин их тохиох болсон ба хүчтэй салхи шуурга, ган гачиг, ойн түймэр, хэт халалт бүртгэгдэх нь элбэгшжээ. Газар хөдлөлт, цунамигийн тоо нэмэгдсэн бөгөөд эдгээр гамшиг нь гамшгаас үүдэлтэй нас баралтын гол шалтгаан болжээ.
Сэтгэгдэл ( 0 )