Францын циркт амьтан тоглуулахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Амьтан хамгаалах олон нийтийн байгууллагын олон жилийн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа. Ийм хуультай орон Европ тивд 20 байдаг ажээ.

Францын Экологийн шинэчлэлийн сайд Барбара Помпили “Циркт амьтдыг маш муу нөхцөлд байлгаж байна. Бар, арслан, заан зэрэг амьтдыг жижигхэн торонд хашиж, зовоож байна. Сургуультай амьтны тоглолт үзэж баярлаж байхдаа бид тэднийг эрх чөлөөгүй хэчнээн зовж байгааг нь ойлгох ёстой. Хүнд хэцүү ч гэсэн цирк одоогийн нөхцөлд тохирсон өөр үзүүлбэрүүдээр үзэгчдээ татах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Энэ хуулийн дагуу циркээс гадна далайн гахай тоглуулдаг амьтны хүрээлэнгүүд ч дельфинтэй үзүүлбэр үзүүлж чадахгүй болжээ. Засгийн газраас ажилгүй болж магадгүй байгаа цирк, амьтны хүрээлэнгийн ажилтнуудад зориулан, найман сая евро гаргахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.219) 2020 оны 10 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Cruelty free brands(64.119.25.18) 2020 оны 10 сарын 29

Good

0  |  0
Top