СБД-ийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

2020 оны 11 сарын 03

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр /2020.11.02/ боллоо.

Зөвлөгөөнөөр дарааллын дагуу Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.Мөн Засаг даргын Тамгын газраас өвөлжилтийн бэлтгэл ажил болон албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн дүн мэдээг танилцуулж, цаашид анхаарах асуудлуудын талаар  мэдээллээ.

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 95 хувьтай, бөгөөд давс 118,96 тонн, тусгай бодисын нөөцийн хэмжээ 88,75 тонн байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гадна орчны камерын хяналтыг сайжруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ашиглаж байгаа камеруудын бүрэн бүтэн байдал ашиглалтыг хариуцуулсан гэрээт байгууллагад шаардлагатай үүрэг даалгаврыг өгч биелэлтэд хяналт тавьж байна.

Сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалтын цэгүүдийн талаар мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулав.Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга Х.Болормаа нийслэлийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгавар болон дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх, шийдвэрлэх асуудлын талаар үүрэг даалгавар өгч, хэлтэс, нэгжүүд хариуцлагатай байж, ажлын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top