Туркийн газар хөдлөлт: 91 цагийн дараа хоёр настай охиныг аварчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Өнгөрсөн баасан гарагт /2020.10.30/ Туркийн Измир мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр нурсан байшингийн нуранги доороос хоёр настай охиныг гаргаж авчээ. Охин 91 цагийн турш амьд үлдэхийн тулд тэмцсэн байна.

Аврагчид бяцхан Айда Жезгин охиныг аяга таваг угаагч машины дэргэдээс олсон бөгөөд охиныг нурангид дарагдахаас хамгаалсан энэ жижиг орон зайг “амьдралын гурвалжин” гэж нэрлэжээ. Эмнэлгийн дамнуургаар түргэн тусламжийн машин руу зөөх үед Айда ээжийгээ дуудаж байсан гэнэ. Харамсалтай нь охиныхоо дэргэд нурангид дарагдсан ээжийн нь цогцсыг охиныг олохоос нэг цагийн өмнө гаргаж авчээ. Охины аав газар хөдлөх үед гэртээ байгаагүй бөгөөд аврагчдад нурсан гэрийнхээ байрлалыг зааж өгсөн байна.

Аврагчид Айдагаас нэрийг нь асуухад “Би зүгээр” гэж хариулаад ус, “Ayran” тараг өгөхийг хүссэн гэж аврагч Нусрет Аксой хэвлэлд ярьжээ.

Айда охиноос өмнө гурван настай бас нэгэн охиныг гамшиг болсноос 65 цагийн дараа нуранги доороос гаргаж авч байсан билээ.

Газар хөдлөлтийн улмаас нурсан 17 барилга, байгууламжийн тавд нь эрэл хайх, аврах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна. Гамшгийн улмаас нас барсан хүний тоо 114-д хүрээд байна.

Аврагч охины толгойг хамгаалж байгаа нь

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
um ma ni pad me hum(103.26.194.140) 2020 оны 11 сарын 04

evii evii

1  |  0
Top