Филиппин орчим 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болов

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 25

Филиппиний Калатаган хотоос 2.5 км-ийн зайд 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн алба мэдээлжээ.

Газар хөдлөлтийн голомт 114 км гүнд Лусон арлаас өмнө зүгт, Калатаган хотоос баруун хойд зүгт бүртгэгджээ.

Байгалийн гамшгийн учруулсан хохирлын талаар мэдээлээгүй байна. Цүнами үүсэх аюулын талаар мөн зарлаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top