Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЯНЬ ШЭНЬ ШАНЬ, ХУАН СИН, ЖИНЬ ЖОУ-ИЙН ЗАМД МАШ ИХ САМУУРЛАХ
ПИ ЛИ ХУ ХЭМЭЭХ ХҮМҮҮН ХАРАНХУЙ ШӨНӨ ВАНЬ ЛИ ЧАН ХЭМЭЭХ ГАЗАР ЯВАХ
Өгүүлэх нь тэндээс Хуан Син дарга, биедээ дуулга өмсөж гартаа сэлэм барьж морь унав. Бас Лю Коу биедээ бамбай өмсгөөд гартаа салаатай жад барин морь унаж нэг зуун тавин цэргийн ардыг цэрэглээд, Жинь Фэн Жэнь хэмээх хотоос гараад тавин газрын эцэс явдал, нэгэн хэсэг шугуй мод баймуу. Эд нар зам явж тэр шугуйн дэргэд хүрч зам удирдах цэргийн ард явахыг байв. Үүнд Хуан Син өгүүлрүүн: - Та нь юунд явахгүй зогсов хэмээхэд тэр цэргийн ард өгүүлрүүн: - Энэ хэсэг шугуй модонд хүмүүний чимээ гараад бас сайн эр бололтой нэгэн хүмүүн үзэгдмүй хэмээхэд Хуан Син өгүүлрүүн: Тийм бөгөөс бүү явагтун. Та нар цэргийн жагсаал жагсаж сайтар хичээгтүн хэмээн тушаах завсарт тэр шугуйн дотроос хэнгэрэг дэлдэн харанга цохин маш олон цэрэг гарч ирэв. Үүнийг Хуан Син Лю Коу хоёр үзээд маш айсан боловч арга буюу нэгэнт дүүрчээ хэмээн бодож байтал тэдгээр олон цэргүүд улам ойр болсонд Лю Коу нь үхсэн хүүр адил болж сүнс нь хааш одсон нь мэдэхгүй гагцхүү амандаа түмэн бурхан мянган тэнгэр өршөө хэмээн өгүүлж байтал тэдгээр маш ойртон ирснийг Хуан Син үзээд өөрөө бага цэргийн эрдэм бий боловч эсэргүүцлийн этгээд чухам ямар хүмүүнийг мэдэхгүй даруй шугуйн цэрэг бодвоос тав зургаан зуу тул Хуан Син-ий жагсаалыг бүсэлж авбаас тэндээс Хуан Син цэргүүдийг үзвээс цөм хүрэн бөсөөр толгойгоо ороосон, биедээ хар хувцас өмссөн гартаа сэлэм барьсан маш аймшигтай цэргүүд болой.
Түүний хойно нь гурван баатар хүмүүн тэргүүн нь Ян Сюн, хоёрдугаар нь Фан Ин Ху богино хөлт барс, гуравдугаар нь цагаан нүүрт хэмээх цагаан хаан Жэнь Тянь Шү Нань гурав үүнийг Хуан Син үзээд маш айж байтал тэр гурав өгүүлрүүн: Та нь аль газрын хүмүүн ямар хэргээр юунд ийм олноор явмуй, зогсож байгтун. Манай энэ замаар явах хүмүүн эрхбиш зоос өгч өнгөрмүй. Даруй гурван мянган лан мөнгө тусалбаас тавьж явуулмуй. Үгүй бөгөөс тавьж явуулахгүй хэмээсэнд Хуан Син өгүүлрүүн: - Би нь Чи Фү-ийн албаны хэргээр яваа Жинь Синь Шань уулын сайн эр, албанд зарагдагсдыг аливаа газрын хүмүүн зам хөндөлдөх ёсгүй хэмээнд тэр гурван ах дүү дайван өгүүлрүүн: - Чи Фү албаны хэрэг байтугай хааны элч боловч тэр Жинь Синь Шань хэмээх гурван их уулын эзэн, Хуан Син чи байтугай гурван түмэн уулын эзэн боловч тэр хэрхэвч мөнгө эс дэнсэлбээс гарах нь түмэн бэрх мянган хол хэмээхэд Хуан Син өгүүлрүүн: - Та нар ууланд урвасан гурван хулгай буюу юунд ийм ёс бус үг хэлмүй хэмээгээд хэмээх зэрэг хараагаад уур нь хүрч цэргийн ардаар харанга цохиулан хэнгэрэг дэлдүүлж даруй тэр гурав лугаа байлдахаар завдсанд, тэр гурав дайван өгүүлрүүн: Чи харин замын зоо үл өгөхөөр барам бас бид лүгээ эсэргүүцэн байлдах гэнэм. Чи түргэн мөнгө гаргаж өг. Эс бөгөөс энэ авч яваа хоёр тэрэгтэй юмаа орхиж хожим мөнгө өгөөд авагтун хэмээсэнд Хуан Син уур нь маш хүрч даруй цэргийн хүрээнээс морь унаж тэр гурав лугаа эр эмээ үзэлцэх хэмээгээд давхин ирэхэд тэр гурав тосож байлдаад хэдэн удаа болсонгүй Хуан Син бус тийш буруулан дутаав. Үүнд Лю Коу нэг зуун тавин цэргийн хамт үлдэв. Тэр гурван дайван даруй Лю Коу-г барьж аваад төмөр тэрэгний дэргэд авчраад цэргийн ардаар тэр тэргийг эвдүүлбээс дотроос нь Хуа Рүн гарч ирэв. Үзвээс нүцгэн бие хүлэгдэж, бас нэгэн тэргийг эвдүүлбээс дотроос нь Сүн Жян гарч ирэв. Үзвээс мөн нүцгэн бие төмөр дээс зүүсэн амуй. Үүнийг төмөр дээсийг эвдэж аваад Лю Коу-ын дээлийг тайлж Сүн Жян ахдаа өмсүүлж, төмөр дээсийг Лю Коу-д зүүж мөнхүү тэрэгт хийж, ууландаа цэргээ дагуулан харив. Лю Коу-ын цэрэг дөрвөн зүг зугтан явав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: энэ гурван ах дүү дайван нар Сүн Жян-ыг яахин Хуан Син-д баригдсан, Лю Коу-д занчигдсаныг сонссон билээ. Урьд Сүн Жян-г уулнаас яваад Жинь Фэн Жэнь хотод очих тухайд сэмхэн хэдэн сонгодог цэрэг илгээж Сүн Жян-г хэрхэж магадгүй хэмээн туршуулсан тул тэр хэдэн цэрэг Сүн Жян Хуа Рүн хоёрыг Хуан Син-д баригдсан занчсан төмөр тэрэгт битүүлж Чи Фү яаманд хүргэхэд мордсон зэргийг сонсоод даруй шөнө дүл цэрэглэн явж зам тосоод тэр шугуйд хүлээсэн учир тэр бөлгөө.
Тэндээс гурван дайван даруй ширээ засаж ногоо бэлтгэж архи ууж Сүн Жян Хуа Рүн хоёрыг дээд этгээдэд суулган гурван дайван доорд этгээдэд суугаад нэгэн хэсэг энэ явдлыг хэлэлцээд, тэргүүлэгч дайван өгүүлрүүн: - Хуа Рүн дүүгийн гэрийн газар ямар хүмүүн үлдсэн зэргийг асууанд Хуа Рүн өгүүлрүүн: Ах чи сонс. Манай гэрт өчүүхэн дүүгийн эм, охин дүүгийн хамт буй. Үүнийг Хуан Син энэ завсарт барьж аваачсан болов уу хэмээгээд шүүрс алдахад тэргүүлэгч дайван өгүүлрүүн: Эрхэм дүү сэтгэлээ аажим тавигтун. Хэрвээ Хуан Син хулгай тэр хоёрыг барьсан ахул хэрхэвч энэ замаар өнгөрмүй. Тэр Хуан Син барьж авах толгой одоо үгүй болсон байх нь гэвч магад үгүй хэдэн цэрэг илгээж тагнуулан зам тосъё хэмээгээд хэдэн цэргийн хүмүүн илгээн явуулав. Хойно бид гурав маргааш уулнаас бууж дүү Хуа Рүн-ий гэрт очиж, эхнэр ба охин дүүг авчиръя хэмээсэнд Хуа Рүн маш их баярлан ширээнээс бууж ёсолсонд гурван дайван хариу ёслоод дахин ширээн дээр сууж архидан өгүүлэлдрүүн: - Одоо гагцхүү Сүн Жян ах, Хуа Рүн дүү хоёрын нүүрийн өмнө зальхай Лю Коу-ийн зүрх уушгийг уудалж аваад архины зууш болгон та хоёрт бариваас зохимуй хэмээхэд Сүн Жян Хуа Рүн хоёр маш баярлан Хуа Рүн өгүүлрүүн: - Энэ зальхай Лю Коу-ын үрх уушгийг би уудлах хэмээсэнд тэргүүлэгч дайван цэргүүдэд өгүүлрүүн: - Тэр Лю Коу-г бушуу авчрагтун хэмээсэнд цэргийн ард даруй очиж тэрэгнээс Лю Коу-г гаргаж авчраад ширээний өмнө сөгдсөнд Сүн Жян өгүүлрүүн: Лю Коу би журмыг санаж чиний зальхай эмийн амийг эд нараас гуйж гаргаад тавин явуулсан ачтай хүмүүн бөгөөд одоо чи юунд миний амийг хорлох хэмээн санав хэмээхэд Хуа Рүн өгүүлрүүн: -Ах чи үүнээс олон үг асууж юу хиймүй. Даруй хутга авчрагтун. Би зүрхийг уудалмуй хэмээсэнд цэрэг хутга авчирч Хуа Рүн-д өгсөнд Хуа Рүн боож очоод Лю Коу-ын зүрхний нэгэн удаа чирүүлж зайлуулав. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - гагцхүү Лю Коу үхэх нь зальхай эмийн харгаа. Одоо тэр эмийг барьж ирээд албаас зохимуй хэмээхэд Фан Ай Ху энэ үгийг сонсоод маш баярлан өгүүлрүүн: Урьд өдөр ах нараас эмийг надаас булааж явуулсан одоо миний заяа тохиолдож энэ эмтэй дэр нэгдэх болов. Би ганцаар очиж авчраад ирье хэмээхэд тэргүүлэгч дайван өгүүлрүүн: Энэ өдөр олон цэрэг ба бид бүгд бас зүдрэв. Биеэ баахан амраад маргааш цөм уулнаас бууя хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: Энэ хэрэг саатаж үл болмуй. Аргагүй ах нэгэнт ийм тушаал гаргасан тул дагая хэмээв. Үүнийг бүү өгүүлэн өгүүлэх нь: Хуан Син дарга байлдаж дийлэхгүй зугтан яваад нисэх мэт харьж гурван уулын цэргийг хурааж хот хүрээ дөрвөн хаалга уулын доор бэл дөрвөн зовхисыг сайхан харж цагдан байгтун. Ууланд урвасан гурван хулгай хүрч ирмүй хэмээн тус тус тушаагаад хот хүрээ, зүг зовхисыг цагдуулан энэ гурван хулгай Сүн Жян Хуа Рүн хоёрыг зам тосож дээрэмдсэн ба Жинь Фэн Жэнь хот одоо урвасан зэргийг Чи Фү Мү Сүн-д бичиг мэдүүлбэй. Чи Фү Мү Сүн бичгийг нээж үзээд маш цочин цэргийн ардад тушаан өгүүлрүүн: - Пи Ли Ху хэмээх цахилгаан нэрт цэргийн жанжныг одоо түргэн дуудаж ирэгтүн хэмээсэнд цэрэг явж даруй дуудан ирсэнд тэр Пи Ли Ху хэмээх цахилгаан Чи Фү Мү Жүн-д бараалхаж ямар тушаал тушаахыг айлтгасанд Чи Фү өгүүлрүүн: - Хуан Син-ээс мэдүүлэн бичиг анх туршуулахаар явуулсан, одоо Сүн Жян хулгайг барьж Хуа Рүн-тэй нааш хүргэн ирэх замд уулын гурван дайван шугуйд дээрэмдсэн зэргийг хэлээд бас өгүүлрүүн: - Тэнд нэгэнт цөм ууланд урвасан нь эрхбиш хөл хөдөлж дайн гармуй. Түүнийг гадна эзэн хааны нэгэн их хотыг тэд нар булаамуй.
Тиймийн тул чи цэрэг аван явж тэднийг дарж ир хэмээн тушаасанд тэр хүмүүн нь угаас тэр газрын харъяат хүмүүн бус бөгөөд мөн хүч чадал нь их хүмүүн бүр тэнгэрийн цахилгаан хэмээн цол өргөжээ. Энэ хүмүүн энэ учрыг сонсоод даруй уур нь хүрч би ганцаар явж тэр хулгай нарыг барих хэмээгээд барьсан шидмээ мөрөн дээрээ тавиад мордох хэмээсэнд Чи Фү өгүүлрүүн: Баатар дарга цахилгаан чи хэдий сайн боловч харь газрын дайсан лугаа байлдахад ганцаар яахин явж болмуй. Баахан цэрэг авч явагтун хэмээгээд архи барьж мэнд өгөөд буцаав. Тэр Гин Минь хэмээх цахилгаан гэртээ хариад цэргээ цуглуулж ийн өгүүлрүүн: - Жинь Фэн Жэнь хотын их уул олон хулгай урвав. Тиймийн тул Чи Фү миний биеийг томилон тул та нараас дөрвөн зуун явган цэрэг нэг зуун морьтой цэрэг авч явмуй. Энэ шөнө бэлтгэгтүн хэмээсэнд цэргүүд даруй бэлтгэж маргааш нь хотоос гарав. Үүнд Чи Фү зам тосож ирээд ийн өгүүлрүүн: - Та бүгдээр сонс. Энэ ууланд урваан хулгай нь амар үгүй хөнгөн үзэж болохгүй. Тус тус хичээгтүн хэмээгээд хүмүүн бүрд хундага барьж их буу тавин цэрэг мордов. Үүнийг Чи Фү үзвээс Гин Минь биедээ улаан хуяг дуулга, гартаа соёот бавуу хэмээх муна, цэрэг даргалан олон дарцагт гурван үсэг бичсэнийг Чи Фү үзээд маш баярлан өгүүлрүүн: - Энэ нь ертөнцөд үгүй баатар мөн бөгөөд мордсоныг үзвээ үнэхээр их тэнгэрийн шидтэй эрхбиш хулгай нарыг баримуй хэмээн баярласныг өгүүлэх юун.
Тэндээс Гин Минь цэргээ авч мордоод Гинь Фэн Зай хэмээх уул Жинь Фэн Жэнь хэмээх хотын зүг ирэв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, Сүн Жян Хуа Рүн эд нар Жинь Фэн Жэнь хотоод уулнаас бууж мордох хэмээтэл, Жинь Фэн Жэнь хотод туршуулсан хэдэн цэргийн хүмүүн ирж өгүүлрүүн: - Сонсвоос Чи Фү Мү Жүн Гин Минь хэмээх цахилгаан баатрыг хэдэн зуун цэрэгтэй Жинь Фэнь Шай уулын хулгайг бариулахаар мордуулав гэнэ хэмээхэд тэр гурав өгүүлрүүн: - Тийм бөгөөс бид даруй цэрэглэж байлдъя хэмээнд Хуа Рүн өгүүлрүүн: - Ах нар та түр байз. Тэд нь ойр ирээгүй дээр эрхбиш чимээ мэдэгдмүй. Бид урьдаар цэрэг морио сайтар засаж бэлтгээд хүлээе, бүү яар. Хуучин үгэнд өгүүлсэн нь цэрэг байлдахад үхтэл байлдмуй. Хор хүргэхэд чимээ үгүйгээр хорломуй хэмээжээ. Тиймийн тул бид хүлээж аажим болъё хэмээн хэлэлцэн байтал уулын доор нь нэгэн их бууны чимээ гарав. Энэ нь Гин Минь явж ирээд Гин Фэн Шай уулын өмнө арван газрын эцэс цэргийн жагсаал жагсаж цэргээ будаа идүүлээд мэдээ сонсгож буу тавьсанд уулын дайван сонсоод даруй цэрэг цөм мордох хэмээсэнд Хуа Рүн өгүүлрүүн: - Байз, ах нар бүү очигтун. Би ганцаар очиж учиръя. Миний чимэг сонс хэмээгээд хэдэн цэрэг аваад уулнаас бууж ирснийг Гин Минь үзээд хулгай нар ирэв хэмээгээд тосон ирж байлдах хэмээсэнд Хуа Рүн өгүүлрүүн: - Ах амархан сайн уу, хэмээхэд Гин Минь үзвээс тэр нь Хуа Рүн үүнд Гин Минь өгүүлрүүн: - Чи нь эзний цалин хүртсэн ноён хүмүүн бөгөөд харин эцэг эхийн журам алдаар үл барам эзний төрд санаа тавьж ууланд урваж хулгай болох нь ямар ёс. Чамд хэн ямар хор хүргэсэнд чи ийнхүү урвав хэмээн зандрахад Хуа Рүн өгүүлрүүн: - Би нь бага цаг цэргийн эрдэм сурч эзний төрд өчүүхэн төдий тусалъя хэмээн санасан нь саар үгүй бөгөөтөл санамсаргүй Лю Коу бичгийн ноён өчүүхэн дүүг дарлах төдийгүй даанч зальхай бөгөөд хүмүүн бүгдийн юмыг хилс ял унагах ба тэр ч байтугай миний журмаар нөхөрлөсөн Сүн Жян хэмээх хүмүүнийг журам үгүй эмийн үгэнд амийг нь хорлохыг шахав хэмээхэд Гин Минь өгүүлрүүн: - Чи бүү худал өгүүлэгтүн. Даруй мориноос бууж ялаа хүлээгтүн хэмээсэнд Хуа Рүн өгүүлрүүн: - Ах чамайг харин сайн нэр шударга баатар хэмээн хэргээ байцаалах хэмээсэн билээ. Чи харин намайг ял хүлээгтүн хэмээх нь ёс бус. Би нь чамаас айж ял хүлээх эр бус хэмээхэд Гин Минь уур нь хүрч тэр хоёр хэн хэнээ хүлээхгүй хэрүүл болоод даруй тавин удаа зөрөлдөн байлдаад тус тус тархаж Гин Минь үүнийг үзээд энэ нохойн зулзага басхүү над лугаа тавин удаа зөрөлдөв. Цэргийн эрдэм бага үгүй хэмээгээд уур нь хүрч уулын хажууд Хуа Рүн-ий хөөн ирэв. Хуа Рүн үзээд даруй жадаа тавьж үүрсэн нум сумаа аваад Гин Минь-ий зүг нэгэн удаа харвасанд тэр сум нь Гин Минь-ий малгайн жинсийг тас харвав. Энэ нь Гин Минь-ий амийг хайрлаж малгайн жинсийг харвасан билээ. үгүй бөгөөс амь нь хаана баймуй. Үүнийг Гин Минь үзээд учрыг яахин мэдмүй. Мөн хэдэн удаа байлдаад Гин Минь нь зугтан цэргийн хүрээндээ ирээд цэрэгт сайтар харуул тогтоод нэгэн хэсэг сууж байтал бас дахин байлдах хэмээн цэргийн хэнгэрэг дэлдэв. Үүнд Хуа Рүн буцаж Гин Минь-тэй хэд зөрөлдсөн учрыг Дайван нарт хэлээд бас хэдэн цэргийн хүмүүн нэмэн авч уулын чулуу мод нэгэн газар цуглуулан байтал Гин Минь харанга дэлдэн ирэв. Үүнд Хуа Рүн тэдгээр цэргийн ард бээр тэрхүү чулуу модыг Гин Миньий өмнөөс хаяулан өөрөө жад барин ирж байлдахад Гин Минь-ий цэргээс хорь гучин хүмүүн амь сөнөв. Үүнд Гин Минь баруун зүг зугтан явтал нэгэн их бууны дуу харанга чимээ үүнээс айгаад зүүн зүг зугтан явах хэмээсэн бас буу харангыг дуу гармагц Гин Минь маш бачимдан хааш ч явах газар үгүй болов. Аргагүй гэдрэг зугтан хариад бага сууж байтал, бас нэгэн их бууны чимээ баруун зүгт гарав. Үүнийг Гин Минь сонсоод бас цэрэглэн очвоос мөн үгүй. Үүнд уур нь их хүрч байтал, мөн зүүн зүгт буу харанганы чимээ тэнгэр дуугарах, газар хагарах адил болов. Гин Минь бас цэрэглэн очвоос мөн үгүй энэ нь уулын гурван тал явах аргагүй болмогц уулын дээр гарах хэмээн цэргийн хүмүүн илгээж зам үзүүлбээс явах зам огт үгүй зам байвч хүмүүний гарт орох хулгайн зам тул явж болохгүй. Үзвээс зүүн өмнө зүг нэгэн ихээхэн зам баймуй. Үүгээр явбаас хулгай нар үүгүй хэмээн Гин Минь-д хэлсэнд Гин Минь даруй цэргээ хураан тэр замаар явж арайхийн уулын доороос бууж ирэв. Тэр өдөр байлдаж зүдэрсэн гэдсэнд хоол үгүй яахин болмуй. Нар орой болж цэргүүдэд сайтар харуул тавигтун хэмээгээд будаагаа хийж идэж байтал уулын оройгоос нэгэн их улаан гал дэнлүү чимээ нь буу тавих харанга дэлдэх морины хөл нь тачигнан дуугарч цэрэг бууж ирэхэд Гин Минь цэргээ авч угтан очив.
Тэндээс Хуа Рүн өмнөөс хэдэн сум харвасанд Гин Минь-ий биед тохиолдсон үгүй яахин үл тохиолдмуй. Тэр Хуа Рүн угаас журамтай эр тул Гин Минь-ийг алахгүй хэмээсэн учир үүнд тэдгээр сум нь мөн ч Гин Миньий цэргээс хорь гучийг алав. Үүнд Хуа Рүн даруй гал дэнлүүгээ хураагаад хойш ууландаа харив. Тэр шөнө бүрхэг бүхэн юу ч үзэгдэхгүй тул Гин Минь аргагүй хэдэн цэргээ өргөөд хураан даган ирээд будаа идэж нэлээд амран байтал уулын оройгоос бага дунд нэгэн их асга чулууны дотор гал тэнд дэнлүү шатааж лимбэ дуугарган дуу дуулах их чимээ гарав. Үүнийг хэн Гин Минь сонсоод ийн сэтгэрүүн: Энэ зальхай Хуа Рүн яахин ийм их шидтэй болов. Үүнийг чимээг сонссоор байгаад эс очиж байлдваас сайн эр бус хэмээн элэглүүлэх хэмээн уур нь хүрч цэргээ аваад уулын гал бүхий газрыг эрэн явбаас үнэхээр хүрэхэд бэрх замын бартаа нь явах аргагүй ус чулуу мод тул арайхийн цэргээ нэгэн хэсэг шугуйд хүлээлгээд өөрийн бие нь морио хөтөлж мод чулууг эрж явсаар тэр галын ойр очиж үзвээс Хуа Рүн цэргээ хоёр талаар жагсааж Сүн Жян ах лугаагаа архи ууж дуу дуулан жаргаж суумуй. Үүнд Гин Минь үзээд уур нь гал мэт бадарч цээжиндээ багтахгүй болсон боловч арга буюу бие ганцаараас гадна, эдний дэргэд очъё хэмээвээс Хуа Рүн-ийн сум хэцүү нэгд явж очих зам огт олдохгүй тул хорсгол болгож хэдэн үг өгүүлье хэмээгээд өгүүлрүүн: - Нохойн зулзага чи түргэн бууж ир хэмээн их дуугаар хашхирсанд Хуа Рүн энэ Гин Минь-ийг юунд үл ирмүй хэмээн санамуй.
Гагцхүү түүний уурыг хүргэж биеийг зүдэргэх нэгд ичээх хэмээн тийнхүү яншлахаар суумуй. Үүнд Хуа Рүн энэ үгийг сонсоод өгүүлрүүн: - Гин Минь чиний сэтгэлийг харж амийг үл хорлох хэмээсэн санааг үл мэдэх мунхаг адгуус буюу. Чи одоо буцаж хариад маргааш дахин учирч эр эмийг үзэхэд хождох газар үгүй. Чи буцаж будаагаа идэж цатгалан хоноод тэнхээ орсон хойно болъё хэмээхэд Гин Минь уур хүрсэн боловч арга буюу хэдэн хорсголтой үг өгүүлээд буцав. Тэндээс шугуйд үлдсэн хэдэн цэргийн хүмүүн нь гэнэдэн шугуйгаас гал гарах ба морь тэрэгний чимээ сонстоход тэр шугуйгаас гарч нэгэн хонхор газар хоргодон байтал гэнэт тэр хонхроос ус гарч хэдэн цэргийн хүмүүн амь сүйдэхэд хүрмэгц Хуа Рүн-ий цэргүүд ирж дэгээгээр дэгээдэн уснаас татаж барьж аваад ууландаа аваачив. Үүнийг Гин Минь үзээд уур нь маш хүрсэн боловч тэр цэргүүд нуурын чанад этгээд Гин Минь нь наад этгээд тул аргагүй хэдэн алх газар явтал гэнэт Гин Минь мөн усны дотор морины хамтаар орж самгардан бүхийг хоёр талд бүгж нуусан дөчин цэргийн хүмүүн нар ирж Гин Минь-ийг дээгээгээр татан авч барьж хүлээд цэргийн хамтаар уулнаа аваачиж гурван дайванд тушаав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, энэхүү уулын гурван этгээдэд хэнгэрэг дэлдэн харанга цохих буу тавих усанд оруулах арга нь цөм Хуа Рүн-ий багаас сурсан цэргийн чухал эрдэм тул дөч илүү хүмүүнийг алаад хэдэн зуун хүмүүнийг дал наян морины хамтаар амьдаар авчрав. Үүнд уулын ах дүү тав бүгдээр танхим сууж ширээ бэлтгээд тус тус дэс дараалан сууж Гин Минь-ийг авчрагтун хэмээсэнд цэргийн хүмүүн Гин Минь-ийг авчирсанд Гин Минь хүлээстэй дээл нь нойтон үүнд Хуа Рүн босож Гин Минь-ийн хүлээсийг тайлж дээлийг нь сольж өгөөд ёслон мөргөж өгүүлрүүн: - Өчүүхэн дүү нь эрхэм ахаа сайн эр хэмээн сонссон гагцхүү манай томоо үгүй цэргүүд над байвч уул харах үгүй тул таныг ийнхүү барив хэмээгээд өөрийн суух ширээн дээр суулгасанд Гин Минь маш баярлан өгүүлрүүн: - Зүй нь чадал үзэлцэхээр чанадаас ирсэн дайсан нь барьж албаас зохих бөлгөө. Энэ мэт хөнгөн өршөөх нь даанч тэсэш үгүй хэмээхэд тэдгээр өгүүлрүүн: - Энэ нь гагцхүү манай дүү Хуа Рүний өршөөл хэмээсэнд Гин Минь өгүүлрүүн: - Энэ уулын таван ах дүү нь та тав буюу. Гагцхүү тэргүүлэгч ахмад нь аль буй хэмээхэд Хуа Рүн өгүүлрүүн: - Ахмад ах нь энэ төв дунд суугч нэр нь Сүн, овог нь Жян, урьд Мэн Жоу-д Ту Тао болж алба хийж байгаад тэндээ бага хэрэг гараад Шаньдун мужид байгаад одоо манай энд ирж над лугаа учрах хэмээн явж элдэв зовлон үзсэнийг нэгд нэгээр хэлсэнд Гин Минь өгүүлрүүн: - За, би сонсхул Шаньдун мужид Сүн Я Ша хэмээх дарга их журамтай маш сайн хүмүүн хэмээн сонслоо. Тэр нь энэ хүмүүн мөн буюу хэмээхэд Сүн Жян босож өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн даруй мөн хэмээгээд ёслон мөргөөд мөн урьд ямар хэрэг хийж яван одоо яахин энэ мэт зовлонд орон эд лүгээ яахин ах дүү болсныг эхнээс адаг хүртэл тоочин хэлсэнд Гин Минь сонсоод даруй толгой сэгсрэн шүүрс алдаж өгүүлрүүн: - Энэ хэрэг ийм муухай ажгуу. Энэ хэргийг би буцаж Жинь Жоу-ийн Чи Фү-д сонсгол үгүй үл болмуй хэмээхэд эд нар Гин Миньийг юунд илгээмүй. Тэргүүлэгч дайван өгүүлрүүн: - Их ноён та яахин буцаж болмуй. Нэгд цэрэглэж сүр бадруулан ирээд одоо ганц бие буцахад Чи Фү яахин хүлээмүй. Биедээ ял олохгүй буюу буцаж болохгүй. Мөн энд бидний хамтаар жарган сууж найрлаад өмсвөөс сайн дээл идвээс хонь гахайн мах ууваас архи аливаа нь цөм бүрэн бөгөөтөл ганц бие буцаж ялаа эрэх нь ямар учир хэмээхэд Гин Минь өгүүлрүүн: - Эрхэм дүү нар өчүүхэн миний амийг аварч нигүүлсэн өршөөсөн нь их ач үүнийг сүүлд хариулъя. Олдвоос өчүүхэн миний хуяг дуулга жад сэлмийг надад тушаан өгч буцааваас тэр нь тэнгэрийн хишиг хэмээхэд Жан Сюн тэргүүлэгч дайван өгүүлрүүн: - Ах чи хааны хишиг хүртсэн нэгэн цэргийн дарга бөгөөд сонсвол чи тэр хотын захиргааны хүмүүн бус хол мужаас ирж хүчин туслах хэмээн тангараг өгсөн хэмээн сонслоо. Чи явж болохгүй цалин хүртэх ч өвөрчлөхгүй энд алт мөнгө зарах нь юутай өөр хэрхэвч явуулахгүй бид лүгээ хавсран суу хэмээсэнд Гин Минь өгүүлрүүн: - Өчүүхэн би нь угаас эзний боол болж төрөөд нэгэнт төрд зүтгэж хүчин тусалъя хэмээн тангарласнаа няцаж тэнгэрт ял олохгүй яахин та нар лугаа хавсран сууж болмуй. Намайг явуулбаас одоо явуул, үгүй бөгөөс одоо алагтун хэмээн их дуугаар хашхирсанд тэдгээр юу ч хэлсэнгүй. Үүнийг үл өгүүлье. Гагцхүү Гин Минь-ий цэргээс зуу илүү хүмүүнийг алаад дөрвөн зуу шахам хүмүүн барьж хойд хүрээний дотор байшинд хийж хадгалсныг Гин Минь яахин мэдмүй. Гагцхүү Гин Минь-ий их дуу гарч хашхиран бүхийг тэдгээр цэргүүд сонсож манай дарга Гин Минь-ийг алаагүй аж хэмээн хэлэлцэв.
Тэндээс Гин Минь хэрхэвч явна хэмээн улиглахад Хуа Рүн ятган өгүүлрүүн: - Ах чи нь зам явж хол ирээд басхүү байлдаж бас зүдэрсэн хүмүүн нэгд морио баахан өвс өгч тэжээж цатгаад маргааш явбаас ямар би ч болов. Эзний цалин хүртсэн түшмэл хүмүүн бөлгөө. Юунд тийнхүү зориудаар болох аж. Та миний үгэнд орж энэ шөнө амраад маргааш буцсугай хэмээсэн Гин Минь угаас зан түргэн уур ихтэй хүмүүн тул тийнхүү өгүүлж одоо Хуа Рүн-ийн үг дагаж нэгэн шөнө хоноод маргааш явсугай хэмээн бодоод даруй маргааш явъя хэмээгээд ширээ засаж тэр шөнө архидан найрлаад маргааш өглөө босож одоо явмуй хэмээхэд тэдгээр явах цаг нь шахав. Үдийн будаа идээд явсугай хэмээн даруй будаа дүүрч бэлтгээд Гин Минь-д идүүлж морь эмээл хазаар хуяг дуулга сэлэм жад тэргүүтнийг тушаан өгч ах дүү таван хүмүүн уулнаас буулгаж өгөх хэмээн Гин Минь-ийг дагаж уулнаас буугаад тус тус ёслон тархав. Тэндээс Гин Минь ганцаар явсаар хэдэн өдөр болж өөрийн нутаг арван газрын эцэс болсонд тэр хотноос нэгэн их утаа манаран гал дэгдэж тэнгэр тулан байхыг үзээд яаравчлан явж хүрч ирээд үзвээс дөрөв таван зуун өрх айл цөм үгүй галаар дуусаж цагаан сул газар болж үүнд Гин Минь сэтгэл нь маш зовж морио ташуурдан өнгөрч үзвээс тэр галд түлэгдсэн эр эм хүмүүн маш олон яаран явж хэрмийн ойр хүрч үзвээс хотын хаалгыг цөм хааж үүнд Гин Минь маш сэжиглэн эргэн тойрон үзвээс гагцхүү нэгэн дүүжин буй түүний доор очоод түүгээр дамжиж орох хэмээн атал хэрмийн дээр маш олон цэрэг түүний дотор Чи Фү ноён тэд нар үзээд ийн өгүүлрүүн: - Та яахин намайг хэрмийн дотор үл оруулмуй. Би нь Гин Фэн Шань ууланд явж цэргээ алдаад өөрийн бие баригдаад арайхийн гарч ирэв хэмээсэнд Чи Фү өгүүлрүүн: - Чи зальхай хулгай уулсын дээрэмчин нар лугаа хуйвалдан санаа урваж Гэнь Жоу хотод шөнө ирж галаар түймэрдэж үгүй болоод харин чи эргэж энэ хотыг булаах хэмээн санаму. Чиний хийсэн хэрэг маш хүнд чи дагуулж явсан таван зуун цэргээс нэг ч үгүй ганцаар ирэх нь ямар учир огт худал хэлж мэхлэх хэмээсэн санаа чиний хэргийг дээш эзэнд мэдүүлснээс гадна чиний гэрийн их багыг цөм хүйс тэмтрэн алж толгойг авсан чи үз хэмээгээд өлгөсөн толгойг үзүүлбэй. Үүнд Гин Минь дотроо сэтгэрүүн: Энэ нь миний хийсэн хэрэг бус атал яахин намайг ийнхүү хүндээр гүтгэж сөнөөв хэмээн этгээд явъя хэмээвээс хааш очих үл явах аваас өөрийн амь алдах хэмээн бодож байтал хэрмийн дээрээс харвасан сум нь хур хурах адил болсонд Гин Минь гэдрэг буцаж Фа Ли хэмээх газар очиж модноос боож үхье хэмээгээд үзвээс мод үгүй тул арга үгүй Жинь Фэн Шань уулан зүг очих хэмээн явж нэгэн хэсэг шугуй модны дэргэд хүрвээс тэр модны дотроос нэгэн хэсэг хүмүүн гарч ирэв. Энэ нь уулын таван дайван эднийг Жинь Мин үзээд угтан очиж өгүүлрүүн: - Ах нар та хааш очмуй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Бид дэмий зугаалахаар явмуй. Чи энд юунд яваа билээ. Хотдоо харив уу хэмээхэд Жинь Мин хотод очсон ба галд түлэгдсэн гэрийн бүгдийг алсан зэргийг нэгд нэгээр хэлсэнд Сүн Жян нар өгүүлрүүн: - Эрхэм ах тийм бөгөөс бид энэ газар хэлэлцэж болохгүй. Ууландаа харьж арга зөвлөе хэмээсэнд Гин Минь арга үгүй дагаж ууланд очоод гэрт орж танхм сууж Гин Минь-ийг дээш уулгаад таван дайван сөгдөж өгүүлрүүн: - Эрхэм дарга ноён таны хотыг түймэрдэн нь гагцхүү манай хоёр дүү Ян Сюн, Фан Чи Ху хоёр билээ. Эрт өдөр таныг Хуа Рүн-тэй байлдаж байх чөлөөнд очиж таны эм ба үр хөвгүүдийг авчиръя хэмээн очоод авч үл болмогц уур нь хүрч тэр хотын хэдэн зүгээс гал тавьж төөрсөн нь үнэн хэмээн тус тус мөргөөд бас ийн өгүүлрүүн: - Гин Минь чамайг бид энэ ууланд бид лүгээ хавсран сууж жаргалаар цэнгэе хэмээсэнд чи үл дагасны харгаагаар чи ийнхүү их зовлон болов. Одоо яахин ганцаар аж төрье хэмээн санамуй хэмээхэд Гин Минь өгүүлрүүн: - Одоо би нь гайгүй хаана ч болно. Гагцхүү миний гэрийн их бага үнэхээр хилс болов хэмээгээд шүүрс алдахад Сүн Жян өгүүлрүүн: - Гин дарга та сайн эр бөгөөд юунд өчүүхэн хэрэгт зовмуй. Бид бүгдээр энд санаа нийлээд нэгэн хамт аж төрвөөс Гинь Фэн Зай хотыг бүрмөсөн бүрэлгэх арга би энэ хотыг арилгаад ахын санаа тохирох гэргий олж аваад энэ ууландаа сууваас ямар хэмээхэд Гин Минь өгүүлрүүн: - Тийм бөгөөс би ганцаар урьд очоод хаалгыг нь эвдэж ороод Хуан Син даргын санааг мэдээд эргэж ирье хэмээн зөвлөөд ширээ засан найр тавьж нэгэн шөнө хоноод маргааш нь Гин Минь нисэх мэт уулнаас бууж Гинь Фэн Зай хотын зүг ирэв. Удалгүй явж Гинь Фэн Зай хаалганы гадна хүрч иртэл, нэгэн цэргийн хүмүүн Хуан Син-д хаалганы гадна Гин Минь ирээд дарга тантай учрах гэнэм хэмээсэнд Хуан Син даруй морь унаж угтан очоод хаалга нээвээс үнэхээр Гин Минь энэ хоёр цэргийн жанжин явах цагтаа эвтэй найртай тул Гин Минь-ийг сэмээр гэртээ оруулж залаад архи ногоо бэлтгэж ширээн дээр суугаад Хуан Син өгүүлрүүн: - Ах чи Жинь Фэн Шань уулын урвасан хулгайг барих хэмээн цэрэглэн очоод одоо яахин ганцаар ирэв хэмээхэд Гин Минь өгүүлрүүн: - Жинь Фэн Шань уулын хулгайг барих байтугай өөрийн бие баригдаж алагдах цаг болсонд эдний дотор нэр нь Сүн Жян хэмээх нэгэн их шударга сайн эр баймуй. Тэр миний аминд хөндөлдөж эс алуулав. Аваачсан таван зуун цэрэг нэг ч үгүй үхэв.
Иймийн тул би ганцаар гуйж уг нутагтаа ирвээс Жинь Фэн Шань хотыг гал идсэн ба бас таны хот хотын хаалгыг нээхгүй харин миний гэрийн бүхний толгой авч намайг барих хэмээхэд арга үгүй дахин Жинь Фэн Шань ууланд очиж тэдэнд ах дүү болон хавсарв. Энэ нь чухамхүү тэнгэрээс буусан таван их хүчтэн цөм гараг од хүмүүн дийлэх бэрх одоо тэд ирж энэ хотыг бүрэлгэх хэмээх тул ах чинь урьдаар чамд мэдээ хүргэж ирэв. Иймийн тул эрхтэн амь биеэ гарч гэргий хүүхдээ авч тэр уулыг мөрөгдвөөс зохих байх нь хэмээхэд Хуан Син өгүүлрүүн: - Эрт энэ Жүн овогтыг сайн эр хэмээн сонссон боловч Лю Коу-ын үгийг дагаж Сүн Жян-ийг алах хэмээн тэрэгт ачиж явсныг тэр уулын гурван дайван ирж булаан авав. Энэ нь чухам нүд байвч үзэж чадахгүй, зам байвч явж чадахгүй хэмээсэн лүгээ адил болжээ. Одоо би яахин тэдний нүүрийг үзмүй хэмээхэд Гин Мин өгүүлрүүн: - Энэ хэрэг гайгүй чи миний үгийг дагаваас одоо орж урваж явах цаг болж хэмээхэд Хуан Син даруй дагаж цэргийн ардыг цуглуулж бүрээ татан хэнгэрэг дэлдэв. Үүнийг бүү өгүүлье өгүүлэх нь Гин Минь уулнаас бууж ирсэн хойно тэдгээр таван дайван хойноос дагаж Жинь Фэн Шань хотод маш олон цэргээ авч нисэх мэт хүрч хоёр хэсэг цэргийн хүрээ татаж байгуулаад харанга дэлдэн цохив. Үүнд Гин Минь Хуан Син хоёр маш айж даруй мориноосоо унаж хаалга гарч үзвээс хоёр талын цэргийн тоос нь тэнгэр тулж нарыг халхлаад хүмүүний цу муу амьсгал нь дээш дэгдэж гэгээн тэнгэрийг бүрхэг болгов. Энэ нь Гин Минь Хуан Син хоёр уулын дөрвөн дайван хэмээн огоот санасангүй тул тосон байлдав.
Тэндээс Хуан Син Гин Минь хоёр уулын дөрвөн барсыг дийлэх эсэхийг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )