Монгол, ОХУ-ын хилийн бүсэд газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Монгол Улс, ОХУ-ын хилийн бүсэд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлийн судалгааны төв мэдээлжээ.

Тус төвийн мэдээллээр, газар хөдлөлийн төв ОХУ-ын Ангарск хотоос баруун өмнөд зүгт 266 км, Монголын Ханх сумын төв Туртаас баруун зүгт 24 км зайд 30 км гүнд бүртгэгдсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top