Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулж, цахим дэвтрийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Үүний үр дүнд ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачаалал буурч, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхэд бодит нөлөө үзүүлж байгаа юм.
Даатгуулагч Та өөрийн цахим дэвтрээ Нийгмийн даатгал гар утасны аппликэйшн болон Даатгуулагчдад зориулсан вэбээс татаж авах, хэвлэн ашиглах, шаардлагатай тохиолдолд сошиал сүлжээ болон мэйлээр байгууллага, иргэн рүү илгээх боломжтой юм.
Түүнчлэн нийгмийн даатгалын цуврал шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цахимжуулж дууссан байна.
Тодруулбал, архивт хадгалагдаж байсан 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас цаасан тайлан, маягтыг 100 хувь цахимжуулж дууслаа. 1995 оноос хойш ажил олгогчид шимтгэл төлөлтийн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн. Гэвч зөвхөн 2006 оноос хойших тайлан цахим мэдээллийн санд байршсан байсан юм.
Тиймээс иргэд 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ заавал өмнө ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрийн биеэр очиж авах, архиваас шүүлгэхэд цаг хугацаа зарцуулж, чирэгдэл учирдаг байсан юм. Ийнхүү архивыг бүрэн цахимжуулснаар иргэн, даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.
Сайн дурын даатгалын цахим системийг нэвтрүүлсэнээр даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо.
Даатгуулагч “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн болон даатгуулагчид зориулсан вэбээр нэвтрэн дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авч байна. 1066 даатгуулагч сайн дурын даатгалын цахим үйлчилгээг ашиглаж байна.
ЦАХИМ ДЭВТЭРТЭЙ БОЛСНЫ ДАВУУ ТАЛУУД
Иргэд, даатгуулагчдын хувьд
Ажил олгогчдын хувьд
Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн хувьд
Сэтгэгдэл ( 1 )
Дотоодын асуудал ингээд болчихно. Надаадад гаргаж байгаа ОТ н зэс, алт, ТТ н коксжсон нүүрсний экспортыг цахимжуулж төлбөр тооцоог мэдээлэхээс гадна ОТ н 34% ийг иргэддээ үнэгүй өгөх, ТТ н 50%ийг бас иргэддээ үнэгүй хувьчлах, Эрдэнэтийг 100% монголчууддаа хувьчлах ажлыг цахимжуулж хиймээр байна.