БНСУ | Вакцины тогтворгүй бодлого олон нийтийн итгэлийг унагав

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

БНСУ-д Ковид-19 цар тахлын эсрэг вакцины хомсдол үүсч, вакцин авах төлөвлөгөө хойшлогдох нөхцөл байдал үүсч байгаа нь Засгийн газар “бодлогогүй” ажиллаж байгаатай холбон үзэж байна.

Төрийн холбогдох байгууллага бүр вакцин худалдан авах асуудлаар зөрүүтэй тайлбар өгч байгаа нь иргэдийн Засгийн газарт итгэх итгэлийг алдуулж эхлэв.

Гадаад хэргийн сайд Жөн Ы Ён АНУ-тай вакцины солилцоо /Swap deal/ хийх асуудлыг нухацтай хэлэлцэж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ АНУ-ын дотоод нөхцөл байдал хүнд байгаа тул урьдчилан таамаглах аргагүй хэмээн нэг алхам ухарсан мэдээллийг дараа нь хийсэн байна. БНСУ-ын Засгийн газар хангалттай хэмжээний вакцин авч чадаагүй гэсэн шүүмжлэл нэмэгдэж буйн улмаас АНУ-тай вакцины солилцооны хэлэлцээ хийж буй хэмээн яаран зарласан гэж үзэж байна. Ямартай ч Модерна компанийн вакцин 3 дугаар улиралд ирнэ хэмээн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Сангийн сайд зарлаж, иргэдээ Засгийн газарт итгэхийг хүсэв.

Эх сурвалж: "Кореа Таймс" сонин (The Korea Times)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(103.212.118.87) 2021 оны 04 сарын 24

Манайх харин ч урьдчилж дуугарсан юм бишүү. Дэлхий нийтээрээ л хомсдолд орох нь дээ.вакциныхаа 1 хувийг л үйлдвэрлэсэн гээд байгаа биздээ. Удаашрах нь днэ

0  |  0
zochin(98.215.126.149) 2021 оны 04 сарын 23

Mongoloos deerdeh yumgui l bna daa zailuul.Ene bayan uls ingej baihad manai mongol chadahaaraa l hiij bna zailuul.

2  |  0
Top