
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 147,048,359 хүн коронавирусний халдвар авч, 3,112,752 хүн нас барж, 124,697,381 хүн эдгэрээд байна. Халдварын тархалтын эрчим улс орнуудад харилцан адилгүй байна. Израилд сүүлийн арван сарын хугацаанд анх удаа ковидын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй бол Энэтхэг улсад нас баралт 192,310 болов.
Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсад ковидын тархалтын давалгаа улам эрчимжсэнээр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, эм, хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нас баралт нэмэгдэж буйг BBC мэдээллээ.
Тус улсад нийт 16,951,769 тохиолдол батлагдсанаас сүүлийн хоёр долоо хоногт халдвар гурван саяар нэмэгджээ. 2020 оны есдүгээр сарын дундуур Энэтхэг улсад коронавирусний тархалтын эхний давалгаа эрчимтэй явагдаж байсан. Тэгвэл тархвар зүйн үүднээс энэ удаагийн халдварын тархалтын муруй өнгөрсөн жилийн есдүгээр сарынхаас огцом нэмэгдэж, нэг өдрийн огцом өсөлтийн дээд үзүүлэлтийг харуулсаар байна.
Талийгаач бологсдоо хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэж чадахгүй, маш хүнд нөхцөлтэй байгаадаа иргэд бухимдаж байна. Сэтгүүлчид өвчлөл, нас баралтын талаар албан ёсоор өгч буй мэдээллийг илүү нягтлах ёстой гэж үзэж байгаа бөгөөд нас барагсдыг тоолохын тулд шарилын газрын гадаа олон хоногийг өнгөрөөж байна. Тэдний тооцооллоор зарим хотод нас баралт албаны мэдээллээс арав дахин их байгааг харуулж байна гэж BBC мэдээллээ.
BBC-гийн Энэтхэг дэх сэтгүүлч өнгөрсөн долоо хоногт Сурат хотын нэгэн чандарлах газрын нөхцөл байдлыг сурвалжилсан байна. Шарил чандарлах газрын үйл ажиллагаа тасралтгүй явагдсаны улмаас яндан нь хайлж эхэлсэн тухай сэтгүүлч мэдээлжээ.





Сэтгэгдэл ( 4 )
202.9.46.141 НДСанг тоносон Ундарамаагаас очиж мөнгө нэхээч.
Интернет орох мөнгөтэй байгаам биш үү.
Иргэн бүрт нөхөн олговор өгөөч ээ турж үхэх гээд байна шүү бас банкны зээл гээд яг үхэх гээд байна шүү хурдан
яанадаа энэтхэгчүүд минь ум ма ни бад мэ хум