
ОХУ-аас Энэтхэгт үзүүлж буй эмнэлгийн хэрэгслийн тусламжийг тээвэрлэсэн “Ил-76” онгоц хэдхэн минутын өмнө Нью-Дели хотод газарджээ.
ОХУ-ын Онцгой байдлын яамны онгоц Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх буудалд газардсан байна.
Оросын Онцгой байдлын яамнаас хоёр тээврийн онгоцоор Энэтхэг рүү 22 тонн эмнэлгийн тусламжийг хүргэнэ гэж мэдээлсэн билээ.
Коронавирусний халдварын нөхцөл байдал маш хүнд байгаа Энэтхэг улсад олон улс тусламжийн гараа сунгаж байгаа билээ. Оросоос Энэтхэг рүү илгээсэн тусламжид хүчилтөрөгчийн баяжуулагч, хиймэл амьсгалын аппарат, COVID-19-ийн эсрэг эмүүд болон бусад шаардлагатай эмнэлгийн болон эмийн бүтээгдэхүүн багтжээ.
ОХУ мөн ирэх тавдугаар сарын 1 гэхэд Спутник V вакцины эхний тунг Энэтхэг рүү нийлүүлэхээ мэдэгдсэн.
Энэтхэг улсад сүүлийн өдрүүдэд хоногт 300 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 5 )
манай тэнгууд алгаа тосч авахаа мэднэ огч чадахгуй ээ
Manaid l vaktsin uguhuud haramlaad baidag yum daa. Yadardan Mongolchuud 1 saya dollar ugsun sh dee ug ni.
Агуу улс шүү дээ\n\n\n
Оросууд үнэхээр мундаг сэтгэлтэй үнэнч хүмүүсдээ
Манайхан хэдэн хонь өгчихдөггүй юм байх даа. Манайд 150к тун вакцин хандивлаа биз дээ, Агтны хариу жилдээ, аягны хариу өдөртөө гэж сөйхан зүйр үг байна даа