Оросын алдартай жүжигчний амийг авраагүй эмнэлгийн даргад ял оноожээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Оросын жүжигчин Дмитрий Марьяновын үхлийн дараах дуулиант шүүхийн процесс гурван жил үргэлжилсний эцэст дуусжээ. Марьяновын амьдралын сүүлчийн мөчөө өнгөрүүлсэн “Феникс” эрүүл мэндийн төвийн захиралд гурван жилийн тэнсэн харгалзах ял оноож, торгосон байна. Жүжигчний эхнэр шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгджээ. 

Оросын Мөрдөн байцаах хороо 2019 онд "Феникс" төвийн захирал, 40 настай бизнес хатагтай Оксана Богдановаг өвчтөнийг аюултай байдалд орхиж, шаардлагад нийцээгүй үйлчилгээ үзүүлсэн гэж буруутгасан билээ. Өнгөрсөн хугацаанд Богданова улсаасаа гарахгүй гэсэн гарын үсэг зурж, байцаагдаж байсан юм. Шүүхийн үйл явц үргэлжлэх хугацаанд бүсгүй дээрх хэргийн гол гэрч болох өөрийнхөө туслах Константин Мосуновтой гэрлэжээ. Тэрбээр жирэмсэн гэдгээ шүүхэд мэдэгдсэн байна.

Москвагийн Лобненскийн шүүх энэ сарын 29-нд хаалтын шүүх хурлыг явуулж, жүжигчинд эмнэлгийн тусламжийг цаг хугацаанд нь үзүүлсэн бол амийг нь аварч болох байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Дмитрий 2017 оны аравдугаар сарын 15-нд “Феникс” нөхөн сэргээх төвд амьсгал хураасан билээ. Жүжигчин хөл нь өвдөж байгааг хэлсэн ч Оксана Богданова түүнд түргэн тусламж дуудаж өгөхөөс татгалзсан аж. Нэлээд хугацааны дараа нэгэн өвчтөн Дмитрийд түргэн тусламж дуудаж өгсөн ч амийг нь аврахад оройтсон байжээ. Дмитрий Марьянов 47 настай байсан юм.

Жүжигчний эхнэр Ксения Бик “Феникс” нөхөн сэргээх төвийн захиралд оноосон яланд сэтгэл дундуур байна, гомдолтой гэдгээ илэрхийлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(202.55.188.100) 2021 оны 05 сарын 04

Яаанаа

0  |  0
Харамсалтай(64.119.27.228) 2021 оны 04 сарын 30

Гоё жүжигчин байсан

0  |  0
ум мани бадмэ хум(77.38.148.28) 2021 оны 05 сарын 03

уммани бадмэ хум

4  |  0
Top