Дэлхийн тэргүүн таван баяны нэг, “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, эхнэр Мелинда Гейтс нар гэрлэлтээ цуцлуулах болсон тухай мэдэгджээ.
Удаан тунгаан бодож, харилцаан дээрээ ажилласны эцэст гэрлэлтдээ цэг тавих шийдвэр гаргалаа гэж хамтарсан мэдэгдэлдээ тэд дурдсан байна.
Билл, Мелинда хоёр 27 жил ханилж, гурван хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэд хамтран буяны сан байгуулан, ажиллаж байгаа юм.
Буяны сан дээрээ хамтран ажиллах ч амьдралынхаа шинэ үед хосын хувьд хамтран хөгжинө гэж үзэхгүй байна гэж Билл, Мелинда хоёр онцолсон байна.
Салалтын санхүүгийн асуудлыг тэд тодруулаагүй байна.
Дэлхийн тэргүүн таван баян эрхмийн нэг болох Билл Гейтсийн гэр бүлийн хөрөнгө 130 тэрбум ам.доллароор үнэлэгддэг аж.
Сэтгэгдэл ( 4 )
Хөрөнгөө хувааж татвар багасгах л бх
Бас л залуу эхнэр биз.
Үгүй ээ, мөнгөний асуудал. Мэдээж эмэгтэйчүүдийн давамгайлах оролдлогоос хамаг зүйл үүсч байгаа.
Эхнэр гологдсоон