Билл Гейтс цар тахал хэзээ төгсөх талаар ярив

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Коронавирусний шинэ хувилбарууд гарч, вакцинжуулалтын явц хангалтгүй байгаа хэдий ч ковид-19 цар тахлын хурц үе ирэх он гэхэд төгсөнө гэж “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс өөрийн блогтоо бичжээ.

Тэрбээр коронавирусний илүү халдвартай “Дельта” хувилбар гарна, хүмүүсийг ийм удаан хугацаанд амны хаалт зүүж, вакцин хийлгэхийг ятгана гэдгийг тооцоолоогүй хэмээжээ.

Гэхдээ цар тахлын төгсгөл ойрхон байгаа гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Хэдийгээр “Омикрон” хувилбар сэтгэл түгшээж байгаа ч дэлхийн хамтын нийгэмлэг өмнөх үе шатуудыг бодвол вирустэй тэмцэх илүү туршлагатай, бэлтгэлтэй болсон гэж Гейтс онцолсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 265 сая гаруй хүн ковидын халдвар авснаас 5.3 сая хүн энджээ. Вакцинжуулалт нь одоогоор халдвараас хамгаалах хамгийн найдвартай арга хэвээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
888(66.181.160.112) 2022 оны 01 сарын 28

баярлал аа, болтугай, болтугай, болтугай

0  |  0
Top