“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн том охин Женнифер эцэг, эхийнхээ салалтын талаар ам нээжээ.
Тэрбээр гэр бүл нь одоо хүнд үеийг даван туулж байгааг хэлээд Instagram хуудсан дээрээ “Энэ үед өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийнхээ үйлдэл, сэтгэл хөдлөлийг хэрхэн сайхан байлгах талаар би суралцсаар байна. Үүнийг хийх, тэднийгээ дэмжих орон зай байгаад талархаж байна” гэж бичжээ.
Женнифер мөн эцэг, эхийнхээ салалтын талаар дахиж тайлбар хийхгүйгээ мэдэгдсэн байна. Тэрбээр Билл Гейтсийн гэр бүлийг хүнд үед нь дэмжиж, сайхан үг илгээж байгаа хүмүүст талархал илэрхийлжээ.
Билл Гейтсийн эхнэр Мелинда Гейтс 2019 онд хуримынхаа 25 жилийн ойд зориулан ярилцлага өгөхдөө “Биллтэй хамт байх нь үнэхээр хэцүү” гэж “The Sun” сонинд ярьж байсан юм. Мөн “Биллийн тархин дотор” гэх баримтат киноны үеэр Мелинда Биллийн гэрлэх эсэх шийдвэрээ гаргаж чадахгүй байсан үеийн талаар ярьсан байдаг.
Билл болон Мелинда Гейтс салж байгаа талаараа энэ сарын 3-нд Twitter хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Тэд “Харилцааныхаа талаар бид маш сайн бодож тунгаасны эцэст гэрлэлтээ цуцлуулахаар шийдлээ. Бид өнгөрсөн 27 жилийг хамт туулахдаа гурван гайхалтай хүүхдийн эцэг, эх болж, дэлхий даяар сая сая хүнийг эрүүл, сайхан амьдруулахын төлөө ажилладаг хамтын санг бий болгосон. Энэ сангийнхаа үйл ажиллагааг зогсоохгүй, цаашид хамтран ажиллах болно. Гэхдээ амьдралынхаа үлдсэн хугацааг хосуудын хувиар хамт өнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ” гэсэн билээ.
Билл Гейтс, Мелинда Френч нар 1994 онд гэрлэж байсан юм. Тэд хоёр охин, нэг хүүтэй.
Сэтгэгдэл ( 5 )
Хөгшин азарга жороо сурав
Ene abgai tai suucnih umsan utasnii dugaar n oldoh boluu
өөрсдөө бий болгоод байгаа зовлонгоо эдэл дээ.
Ямар ч аз жаргалтай, баян чинээлэг гэр бүл, хувь хүнд өөрийн гэсэн асуудал, зовлон байгаа биз дээ? Дэлхийн тэргүүн баян хүн шүү дээ. Жинхэнэ технологийн хаан.
КОВИД ЦАР ТАХАЛЫГ ЗАХИАЛАГЧДЫН НЭГ МУУ ФАШИСТ ГЭР БҮЛ