Дэлхийд хөрөнгийн хэмжээгээрээ дөрөвт жагсдаг Билл Гейтсийн эхнэр Мелинда гэрлэлтээ цуцлуулахдаа 1.8 тэрбум ам.долларын үнэт цаас одоогоор аваад байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
“Microsoft” корпорацын үүсгэн байгуулагчийн эхнэрт Канадын үндэсний төмөр замын компанийн хагас тэрбум ам.доллароор үнэлэгдэх хувьцаа, АНУ-ын хамгийн том автомашины дилер “Autonation” компанийн 300 сая ам.доллартой тэнцэх хувь ногджээ.
“Forbes” Билл Гейтсийн хөрөнгийг 130 тэрбум ам.доллароор үнэлж байгаа бол Блүмбергийн тооцоогоор 146 тэрбум ам.долларт хүрнэ. Зөвхөн “Microsoft” компанид түүний эзэмшдэг 1.3 хувийн хувьцаа нь 26 тэрбум ам.доллароор үнэлэгддэг байна.
Ингэхдээ тус агентлаг хөрөнгө хуваах үйл явц дуусаагүй байгааг онцолжээ. “Business Insider” хэвлэлд тодруулснаар, АНУ-д хөрөнгө хуваах асуудлыг хосууд гэрлэхээсээ өмнө байгуулдаг гэрлэлтийн гэрээгээр гол төлөв зохицуулдаг байна. Гэвч Гейтсийнхэн ийм гэрээ байгуулаагүй тул хөрөнгийн асуудлыг тэд тусдаа амьдрах тухай гэрээгээр шийдвэрлэжээ. Гейтсийнхний амьдардаг Вашингтон мужийн хуулиар гэрлэлтийн гэрээгүй хосууд гэрлэлтээ цуцлуулахдаа хөрөнгөө тэнцүү хуваадаг байна. Хэдийгээр хосууд хөрөнгө хуваах гэрээ байгуулсан ч онолын хувьд Мелинда Гейтс нөхрийнхөө хөрөнгөний тэн хагасыг хувааж авах эрхтэй. Энэ тохиолдолд тэдний салалт түүхэн дэх хамгийн үнэтэй салалт болох юм.
Одоогоор Безосынхны салалт хамгийн үнэтэйд тооцогдож байна. Тэрбумтан Жефф Безосын хуучин эхнэр Маккензи Скотт “Amazon” компанийн 38 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцааг гэрлэлтээ цуцлуулахдаа авснаар дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтад гуравт бичигдсэн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
emegtei bolj turuh umsan yuchgui bsan ch bayjinaaaaa
Буяны байгууллагад өгсөнөөс өөрөө гадуур мөнгө тараавал кайфтай байхдаа
Ene Ih mongo iig odoo yaanaa