Хятадын “Long march-5B” пуужин тээвэрлэгчийн хэлтэрхийнүүд дэлхийн агаар мандлыг нэвтлэн, Энэтхэгийн далайд уналаа гэж БНХАУ мэдэгджээ.
Тавдугаар сарын 9-ний 10.24 цагт Long march-5B” Дэлхийн агаар мандлыг нэвтлэн, зүүн уртрагийн 72,47 градус, хойд уртрагийн 2,65 градусын огтлолцолд унажээ. Пуужин тээвэрлэгчийн ихэнх хэсэг Дэлхийн агаар мандал руу нэвтрэх үед шатжээ.
Long march-5B” пуужин тээвэрлэгч дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Хятадын “Tianhe/Тэнгэрийн заадас” сансрын станцын үндсэн хэсгийг сансарт гаргасан юм. Өнгөрсөн оны долоодугаар сард эл тээвэрлэгчийн тусламжтай Ангараг гарагийг судлах зорилго бүхий Хятадын анхны “Тянвэнь” сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн бол өнгөрсөн сард сансрын станцын “Тянгүн” үндсэн хэсгийг Дэлхийн тойрог замд гаргаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )