Ирландын алдартай дуучин, 53 настай Ниив Кавана гэр бүлээ тэжээхийн тулд супермаркетад кассчин хийдэг болжээ.
Дуучин бүсгүй 1993 онд “Eurovision” олон улсын тэмцээнд ялалт байгуулснаар нэрд гарч, олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучин болсон юм.
Гэвч гурван жилийн өмнө Ниив Каванагийн гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдсоноор дуучны амьдрал өөрчлөгджээ. Ниивийн нөхөр, дуучин Пол Мегахи цус харваж, одоог хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа аж. Нөхөр нь ярих чадвараа алдсан талаар дуучин нэгэн нэвтрүүлэгт орохдоо ярьж байжээ.
Тэгвэл энэ жил коронавирусний цар тахлын улмаас дуучны гэр бүл санхүүгийн хямралд орсон байна. Тоглолтод оролцож, уран бүтээл гаргаж чадахгүй байгаа Ниив Кавана 17 настай хүүтэйгээ хамт супермаркетад ажилд оржээ. Тэд хоёулаа кассчин хийж байгаа аж.
Дэлгүүрт хүмүүс кассчин хийж байгаа алдартай дуучныг таньж, яагаад ийм ажил хийж байгааг нь гайхаж асуудаг гэнэ. Харин бүсгүй инээмсэглэн, дуулахад касснаас багыг олдог гэж хэлдэг аж.
Ниивд одоо хамгийн чухал зүйл нь нөхрөө эрүүл болгож чадах хэмжээний мөнгө цуглуулах аж.



Сэтгэгдэл ( 0 )