Канадад үл мэдэгдэх өвчин гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 05

Канадын Нью Брансуик мужид мэдрэлийн шинж тэмдэгтэй үл мэдэгдэх өвчин дэлгэрсэн тухай “The New York Times” хэвлэлд мэдээлжээ.

Тус өвчин анх 2015 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш үл мэдэгдэх өвчний шинж тэмдэг 48 хүнд илэрч, зургаан өвчтөн хорвоог орхисон байна. Ингэхдээ эмч нар оношийг нь тогтоож чадахгүй байгаа гэнэ.

Өвчтөнүүдэд нойргүйдэх, хөдөлж чадахгүй болох, хий юм үзэгдэх, булчин шархирч өвдөх, хурдан явцтай тэнэгрэх, сэтгэл гутрах, түгших, хараа муудах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Шинжилгээгээр өвчтөнүүдийн тархины эс үхжих, мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдсан нь тогтоогджээ.

Өвчтөнүүд нас 18-аас 84-ийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд Нью Брансуик мужийн хоёр дүүрэгт амьдардаг байна. Өдгөө эмч нар оношийг тогтоохоор ажиллаж байна.

Энэ нь маш хурдан явцтай тэнэгрэх сэтгэцийн өвчин ба тархи, нугас бүрэн хяналтаа алддаг гэж мэдрэлийн эмч Нил Кэшман тайлбарлажээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөөгий(202.9.46.172) 2021 оны 06 сарын 08

Үнэн бол ванга эмээгийн зөгнөл эхнээсээ биелж эхэлж байна даа.

0  |  0
Бразилийн ерөнхийлэг(64.119.17.60) 2021 оны 06 сарын 08

зэвсэг

0  |  0
Top