Манай улсын 5 хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай гэсэн судалгаа байдаг. Хавар, зуны улиралд харшил хөдлөх нь түгээмэл байдаг тул өөрт тохирсон харшлын эмийг хэрхэн сонгох болон харшлын үед ямар дэглэм барих талаар АСТМА эмнэлгийн Хүүхэд харшлын эмч Т. Золжаргалтай ярилцлаа.
ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ? ЯМАР ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛРЭХ ВЭ?
Харшил гэдэг нь аливаа хүчин зүйлийн нөлөөгөөр хүний биеийн дархлаа хэт мэдрэг хариу урвал өрнөснөөс үүсэж буй гаж хариу урвалыг харшил гэдэг. Харшил төрүүлэгчийг хүний биед хэрхэн нэвтэрч байгаагаар нь 4 ангилдаг.
Хавар, зун болж ургамал ногоо цэцэглэж буйтай холбоотойгоор агаарт маш их ургамлын тоосжилт дэгдэж, амьсгалын замаар орсноор хүний биед харшлын урвалыг өрнүүлж байдаг. Мөн хөгц мөөгөнцөр нь таримал цэцгийг услахгүй удсанаас хөрс нь хатаж хөрсөнд агуулагдах хөгц мөөгөнцрийн тоосжилт агаарт дэгдэж улмаар амьсгалын замаар орж харшил үүсгэдэг.
Үүнд амаар орж байгаа бүхий л зүйлс багтдаг ба хамгийн их харшил төрүүлэгч бүтээгдэхүүнүүд нь цитрусийн төрлийн жимс, халуун ногоо, өндөг сүүний уураг гэх зэрэг бүтээгдэхүүнүүд байдаг.
Цусаар нэвтрэн орж болох аллергенүүдэд вакцин, эм тариа, сийвэн гэх зүйлс ордог.
Биед хүрэлцэх замаар нэвтрэх ба харшил төрүүлэгч нь ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг. Арьстай хүрэлцэх байдлаар биед нэвтэрч орсноор харшлын урвал өрнөж шинж тэмдэг илэрдэг.
ХАРШЛЫН ӨВЧНИЙ ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛЭРДЭГ ВЭ?
Арьсны шинж тэмдгүүд: Тууралт гарах, загатнах, гүвдрүү туурах, хавдах зэрэг зовууриуд илэрдэг.
Амьсгалын замын шинж тэмдгүүд: амьсгалын дээд замаас хамар битүүрэх, найтаах, нус гоожих, хоолой, тагнай, загатнах зовууриуд илэрдэг бол амьсгалын доод замаас ханиалгах, цээж давчдах, цээж шуугих, хэржигнэх гэх зэрэг зовууриуд илэрдэг.
Хоол боловсруулах замын шинж тэмдгүүд: Бөөлжих, суулгах, гэдэс базлах зэрэг зовууриуд илэрдэг.
ХАРШИЛ УДАМШДАГ УУ? ХАРШИЛ ЗӨВХӨН ХАВАР ИЛЭРДЭГ ҮҮ?
Ээж харшилтай байгаа тохиолдолд төрж байгаа хүүхдийн 75% нь, аав харшилтай тохиолдолд төрж байгаа хүүхдийн 50%-д нь удамшдаг гэсэн судалгаа байдаг. Хэрвээ ээж нь ургамлын тоосны харшилтай бол төрж байгаа хүүхэд заавал ургамлын тоосны харшилтай байна гэсэн үг биш юм. Харин харшлын ямар нэгэн төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэдгийг илэрхийлж байгаа юм.
Харшил нь дан ганц хаврын улиралд хөдөлдөггүй. Тухайн харшил нь ямар харшил төрүүлэгчээс болж үүсч байна вэ? гэдгээс шалтгаалан жилийн бүх улиралд харшил үүсч болдог. Хаврын улиралд ургамал ногоо ургаж бидний амьсгалж буй агаарт ургамлын тоосжилт их байдагтай холбоотойгоор ургамлын тоосны харшил маш элбэг байдаг. Үүнтэй холбоотойгоор хүмүүсийн дунд зөвхөн хавар харшил хөдөлдөг гэсэн ойлголт их байдаг.
СҮҮЛИЙН ҮЕД СОШИАЛ ДЭЭР БИЕ БИЕДЭЭ ЭМЧИЛГЭЭ ЗӨВЛӨХ БОЛСОН ЭНЭ ТАЛ ДЭЭР ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?
Аливаа шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв байдаг. 2018 онд хушгийг утаж хэрэглэх нь ургамлын тоосны харшлын хамар, нүдний зовуурийг багасгадаг гэсэн мэдээлэл фэйсбүүкээр их цацагдсан. Тэр үед хушгаар утаад цээж бачуурч астматай болсон олон хүүхэд бидэнд хандаж байсан. Нийт сошиал хэрэглэгчиддээ хандаж хэлэхэд шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Ханиад, харшил, нүдний ханиад, астма аль нь байна гэдгийг мэргэжлийн эмчээр оношлуулж тухайн шинж тэмдэгт тохирсон эмчилгээг хийгээд явах нь хамгийн аюулгүй, эрүүл арга юм.
ХАРШЛЫН ЭМ СОНГОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ?
Харшлын үед хүний биед лейкотриен, гистамин гэсэн 2 төрлийн бодис ихсэж байдаг. Энэ 2 бодисын рецепторын эсрэг эмийг эмч нар практикт хэрэглэж байна. Гистамины рецепторын эсрэг эмийг 1,2,3-р үеийн эм гэж 3 ангилдаг. 1-р үеийн эмэнд хлорафинамин, димедрол гэх мэт эмүүд ордог. Эдгээр эмүүд нь 4-6 цагийн үйлчилгээтэй. Нойр хүргэх, ажлын бүтээмж буурах гэх зэрэг гаж нөлөөтэй байдаг тул харшлын эмчилгээнд хэрэглэх нь багасаж байгаа. 2-р үеийн эмүүд нь цитиризин, лоратадин гэх зэрэг эмүүд ордог. 3-р үеийн эмүүд нь 2-р үеийн эмүүдийг илүү сайжруулж гаж нөлөөг багасгаж гаргаж ирсэн левоцитиризин, фексофенадин зэрэг эмүүд ордог. Харшлын үед Лейкотриен гэдэг бодис ихэсдэг гэж өмнө хэлсэнчлэн түүний рецепторын эсрэг хэрэглэдэг дэлхийд зөвшөөрөгдсөн эм нь монтелукаст эм юм.
Харшлын өвчлөл нь тухайн хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байдаг. Жишээ нь ургамалын тоосны харшил өвчнийг авч үзэхэд хамар, нүдний зовууриас болж байнга хамар битүүрэх, найтаах, нүд загатнаж нүдээ нухах нь хүний амьдралын чанарт нөлөөлж байдаг. Мөн нийгмийн амьдралд ч сөргөөр нөлөөлж байгааг олон судалгааны үр дүнгээс харж болно.
Өвчлөл бүрээр тухайн хүний амьдралын чанарыг тодорхойлох асуумж гарсан байдаг. Жишээлбэл судлаач эмч E.F.Jupiter нарын боловсруулсан харшлын шалтгаант хамрын үрэвсэл өвчний өвчин-өвөрмөц асуумжинд Риноконьюнктивитийн амьдралын чанарын асуумж (RQLQ - Rhino-conjunctivitis Quality of Life Questionnaire) орох ба өвчтөний амьдралын чанарт хэрхэн нөлөөлж буйг үнэлэхэд зориулагдсан байдаг. Мөн уг асуумж нь насанд хүрэгчид, 12-17 нас (Adolescent RQLQ), 6-12 насныханд (Pediatric RQLQ) зориулагдан боловсруулагдсан байдаг.
Ургамлын тоосны харшилтай 6-12 настай хүүхдүүдэд хийгдсэн судалгааны үр дүнгээс:
Улаанбаатар хотын 6-12 настай ургамлын тоосны харшилтай нийт 90 хүүхдэд хийгдсэн судалгаагаар гистамины рецепторын эсрэг эмийг дангаар хэрэглэсэн нэг бүлэг, гистамины рецепторын эсрэг эм, лейкотриены рецепторын эсрэг эмийг хавсруулж хэрэглэсэн бүлгүүдийг өвчин-өвөрмөц амьдралын чанарын асуумжаар хүүхдийн амьдралын чанарт хэр нөлөөлж байна эмчилгээний дараа хэрхэн сайжирч байна вэ? гэдгийг харьцуулан судалсан. Үүнд 2 эмийг хавсруулж хэрэглэсэн нь дангаар хэрэглэсэн бүлгээс амьдралын чанарын асуумжийн оноог 5 дахин бууруулж байна гэсэн үр дүн гарсан байдаг.
Харшлын эмийг сонгохдоо аль болох хүний биед гаж нөлөө багатай, нойр хүргэдэггүй, 24 цагт нэг удаа уудаг гэх зэрэг давуу талуудыг харж хэрэглэх хэрэгтэй байдаг. Гистамины рецепторын эсрэг эм, лейкотриены эсрэг эмийг бид нэгийг нь өглөө, нөгөөг нь орой уух байдлаар эмчилгээнд хэрэглэдэг байсан бол энэ 2 эмийн нийлмэл найрлагатай МАСТИК ЛС гэж эм байдаг. Үүнд нь гистамины рецепторын эсрэг 3-р үеийн эм болох левоцитиризин, лейкотиены рецепторын эсрэг эм болох монтелукаст эмүүдийг багтааснаараа давуу тал их, хоногт 1 удаа уудаг.
Эмний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу!
ХАРШЛЫН ҮЕД ХООЛ ХҮНСЭЭ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?
Харшлын өвчний үед мэдээж харшил төрүүлэгч хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй байдаг. Гэхдээ ямар төрлийн харшилтайгаас шалтгаалан өвчин өвөрмөц хоол хүнсийг хязгаарлах шаардлагатай. Жишээлбэл хус модонд харшилтай тохиолдолд тухайн хүн модонд ургадаг самар, жимс, алим зэргийг хязгаарлах хэрэгтэй.
Шарилжид харшилтай бол айраг, шийгуа, амтат гуа зэргийг хорих хэрэгтэй. Яагаад хориглодог вэ? гэхээр тухайн хүнс нь харшил өгдөг ургамалтай ижил төстэй жинтэй молекул агуулдаг учир хүний бие түүнийг харшил төрүүлэгч гэж хүлээж авсны улмаас харшлыг сэдрээж байдагтай холбоотой юм.Хэрвээ танд хамар, нүдний талаас хамар битүүрэх, найтаах, нүд загнах зовуурь илэрч байгаа бол харшлын сорил тавиулж мэргэжлийн эмчид хандаарай.
Сэтгэгдэл ( 3 )
чонын хөрвөс гэж харшил гараад 10 аад жил болж байгаан ер нь ямар зүйлээс голдуу гардаг вэ хоолны дэглэм сайн баримталдаг архи тамхи хэрэглэдэггүй юм тэгсэн хэрнээ байнга гарна юунаас болж голчлон гардаг бол зөвлөгөө өгч болох уу
Hanialgah hooloi bachuurdag harshiltai yaj emchleh we
Манай нөхөр халуун хүйтэний харшилтай юм яаж загнадайг дарах вэ