Энтони Блинкен Африкийн орнуудад айлчлал хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Кени, Нигери, Сенегал улсад арваннэгдүгээр сарын 15-20-нд айлчлал хийх аж.

АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр Төрийн нарийн бичгийн дарга айлчлалынхаа үеэр АНУ-ын Африкийн түншүүдтэйгээ харилцах харилцааны гүн гүнзгий, өргөн цар хүрээг онцлон харуулах гэнэ.

Айлчлалын зорилго нь АНУ болон Африкийн хоорондын хамтын ажиллагааг COVID-19-ын цар тахлыг зогсоох, дэлхийн эдийн засгийг илүү хүртээмжтэйгээр сэргээх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэргээр дэлхийн нийтлэг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэх явдал аж.

Түүнчлэн АНУ-ын ардчилал сэргэн мандалт, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэжээ.

Энтони Блинкен өмнө нь Этиоп дахь сөргөлдөгч талуудыг хэлэлцээрийн ширээнд суухыг уриалсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top