Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо NBA-н Бүх оддын тэмцээнд 10 удаа сонгогдсон, шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Кармело Энтони Портленд Трэйл Блэйзерс багтай гэрээ байгууллаа.
Өдгөө 35 настай Кармело Энтони өнгөрсөн улиралд Хьюстон Рокетс багийн бүрэлдэхүүнд багтсан ч ердөө 10-хан удаа л талбайд гарсан юм. Портленд Трэйл Блэйзерс багаас мэргэжилтнүүд их зүйл хүлээж, бүсийн аваргын төлөө гарч ирэх багаар нэрлэж байсан одоогоор орон гаран тоглолт үзүүлж дөрөв хожиж, найм хожигдоод байна. Мэргэжилтнүүд түүнийг том нөлөө үзүүлэхгүй ч туршлагаараа багийн бусад тоглогчдод нөлөөлөх боломжтой гэж дүгнэж буй ажээ.
Кармело Энтони Портлендын төлөө гараанд гарах бүртээ 14.490 мянган ам.доллар авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. Тэрбээр ирэх лхагва гарагийн өглөө болох Нью-Орлеанс Пеликанс багийн эсрэг тоглолтод Портлендын өмсгөлтэйгөөр анхны тоглолтод оролцох аж.
Сэтгэгдэл ( 0 )