Пол Уилан Жо Байденаас АНУ руу буцааж авахыг гуйжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

ОХУ-д тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан Пол Уилан Ерөнхийлөгчөөсөө өөрийг нь гэр рүү нь буцааж авахыг гуйжээ. Тэрбээр гэр бүлийнхнээрээ дамжуулан Жо Байденаас аудио бичлэгээр АНУ руу буцааж авахыг гуйсан байна.

Пол Уилан “АНУ руу, гэр бүлийнхэн рүүгээ очмоор байна. Тэнд л миний байх газар. Ноён Ерөнхийлөгч танд намайг эх орон руу минь буцаан авбал их баярлах болно” гэжээ.

Тэрбээр буруугүй гэдгээ хэлээд “Тагнуулын гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн байна. Мөн түүнийг баривчилсан явдал бол “америк жуулчныг хулгайлсан хэрэг” гэжээ.

Америкийн шүүх Оросын иргэн Виктор Бутад шоронд хорих ял оноосныг Пол Уиланы хариуд авсан арга хэмжээ гэсэн байна.

АНУ-ын иргэн Пол Уилан нь 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд Москвад баривчлагдсан юм. Тэрбээр Их Британи, Ирланд, Канад гэсэн өөр гурван орны иргэншилтэй байжээ. Уилан ОХУ дахь эдгээр гурван орны Элчин сайдын яам руу хандаж тусламж хүссэн байна.

Тагнуулын хэрэгт буруутгагдсан Пол Уилан 10 жилийн турш танил явсан Холбооны аюулгүй байдлын албаны хүн түүний халаас руу нууц мэдээллүүдтэй флаш хийсэн гэж мэдүүлдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top