Их Британийн автомашин үйлдвэрлэгч “Land Rover” компани “Defender” жийпний устөрөгчөөр ажилладаг хувилбарыг гаргахаар ажиллаж байна. Шинэ хувилбарыг энэ оны сүүлээр Их Британийн нутаг дэвсгэрт туршихаар төлөвлөж байна.
Тус компани 2030 он гэхэд 10 сая гаруй ийм төрлийн загварыг гаргасан байх бол цэнэглэгч станцын тоо 10 мянгыг давах гэнэ.
“Jaguar Land Rover” компани 2025 он гэхэд “Jaguar” маркийн автомашинаа цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх бол тэр үед “Land Rover” компанийн автомашины 60 хүртэл хувь нь мөн цахилгаан хөдөлгүүрт шилжих гэнэ.
Түүнчлэн, “Range Rover”, “Discovery” болон “Defender” загварын зайгаар ажилладаг хувилбарыг гаргахаар мөн төлөвлөгөөндөө тусгаад байна. Хорт утаа ялгаруулдаггүй загвар бүтээх нь “Зевс” нэртэй төслийн нэг хэсэг юм. Төслийн зарим хэсгийг төрөөс санхүүжүүлж байгаа аж. Энэ төсөлд “Delta Motorsport”, “AVL”, “Marelli Automotive Systems”, “UK Battery Industrialization Center” зэрэг компаниуд оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )