Зургаадугаар сарын 19 ба Солонгосын Хөдөлмөрийн нам

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18


Зургаадугаар сарын 19-ний өдөр бол БНАСАУ-ын агуу удирдагч Ким Жөн Ир (1942 - 2011) Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороонд ажлын гараагаа эхэлсэн өдөр юм.

1964 оны зургаадугаар сарын 19-нд удирдагч Ким Жөн Ир БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороон дээр ажиллах анхны алхмыг тавьсан нь намыг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

Үүнээс хойш (1912-1994) Солонгосын Хөдөлмөрийн нам нь үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ким Ир Сений "Жүче” үзэл санааг тууштай чиглүүлэгч үзэл баримтлал, удирдан чиглүүлэгч үзэл баримтлал болгон барьж чаджээ.

Хүн өөрийн хувь заяаныхаа эзэн бөгөөд хувь тавилангаа өөрөө тодорхойлох хүч чадалтай гэсэн Жүчегийн үзэл санаа нь олон түмэн өөрсдийн хүч чадлаар хувь тавилангаа тодорхойлох замыг гэрэлтүүлдэг санаа юм.

Тэрбээр 1960-1980-аад оны идэвхитэй үйл ажиллагаагаар Жүчэ үзэл суртал нь олон нийтийн ашиг сонирхол, тусгаар тогтнолын эрин үеийг тусгасан шинэ, анхны хувьсгалт үзэл суртал болохыг онолын аргаар нотлон харуулж, Солонгосын Хөдөлмөрийн намыг зохион байгуулалттай, хүчирхэг нам болгон бэхжүүлэн хөгжүүлж байв.
 


Мөн 1990-ээд онд агуу удирдагч Ким Ир Сен таалал төгссөний дараа (1994.07.08) “Аугаа их жолоодогч нөхөр Ким Ир Сений хувьсгалт үзэл суртлаар улам бүр зэвсэглэе” гэсэн уриаг дэвшүүлж, Жүче үзэл суртлыг намын тууштай чиглүүлэгч үзэл баримтлал болгон, үргэлжлүүлэн дэмжиж ирсэн билээ.

Удирдагч Ким Жөн Ирийн удирдлаган дор Солонгосын Хөдөлмөрийн нам нь олон түмэнтэй эв нэгдэж, олон түмэнд үйлчилдэг жинхэнэ эх нам болон байгуулав.

Тэрбээр ард түмэнтэй эв нэгдлийг намын бүтээн байгуулалт ба үйл ажиллагааны чухал зарчим хэмээн үзэж, намыг оршин тогтнохтой холбоотой амин чухал асуудал болгон дэвшүүлсэн бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намыг ард түмний эрх ашгийг төлөөлөн хамгаалагч нам ба олон нийтийн дунд гүн гүнзгий суурилж, олон түмэнтэй нягт холбоотой ард түмний нам болгон бэхжүүлж хөгжүүлсэн юм.

Тэрбээр "Бүтэн нам олон түмэнд орцгооё!", "Ард түмэнд үйлчил!" гэсэн уриа лоозон барьж, албан тушаалтнуудыг олны дунд гүн гүнзгий орж, ард түмэндээ үнэнчээр үйлчилдэг, ард түмний жинхэнэ үйлчлэгч болоход удирдсан.

БНАСАУ-ын ард түмэн Солонгосын Хөдөлмөрийн намыг "Төрсөн эх" гэж чин сэтгэлээсээ дагадаг нь санамсаргүй хэрэг биш юм.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
059(64.119.29.144) 2021 оны 06 сарын 18

duuchin Delgermaagiin nukhur Khishigbayariig bna gej kharlaash dee..kkkkkkkkkkkkkkk

0  |  0
Top