Бидний үнэн гэж итгэдэг түүхийн ХУДАЛ БАРИМТУУД

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Хорвоо ертөнц эргэдгээрээ эргэж, хүмүүсийн толгойд бодлууд хөвөрдгөөрөө хөвөрсөөр өдгөө хүмүүс олон шинжлэх ухааны нээлтүүдийн ард гарсан. Ийм үед батлагдаагүй зүйлсийг үнэн хэмээн бодит байдлаас дэгсдүүлэх нэгэн байхад үнэхээр л үнэн зүйлийг худал хэмээн өөрийгөө зөвтгөх хүмүүс ч цөөнгүй байх. Тэгвэл дунд сургуульд байхаасаа л бидний үнэн гэж итгэж ирсэн зарим нэгэн зүйл  худал гэдгийг “brightside.me” сайт онцолжээ


Наполеоны цэргүүд Сфинксийн хамрыг сүйтгээгүй

Эрт цагаас Египетийн Сфинкс олон нууцыг хадгалсаар ирсэн ч, түүний нууцыг хэн ч тайлж чадалгүй өдий хүрсэн билээ. Хефрений пирамидыг барих үеэр Сфинксийг босгосон гэж үздэг. Гэтэл пирамидуудыг барьсан талаар бичсэн эртний папирусан дээр Сфинксийн тухай огт дурдаагүй байдаг. Эртний египетчүүд дээрх нүсэр барилгуудыг барихад гарсан зардлыг  дэлгэрэнгүй  бичиж тэмдэглэсэн атлаа Сфинксийн талаар нэг ч үг дурсаагүй байдаг. Маш олон ном зохиолд Наполеоны арми 1737 онд  туркчуудтай байлдах үеэрээ Сфинксийн хамрыг сүйтгэсэн гэж бичсэн байдаг ч Дани Улсын аялагч Фредерик Норденын 1700-аад оны үед бичсэн тэмдэглэлд Сфинксийг хамаргүй байсан тухай бичсэн нь Наполеоны домгийг үгүйсгэж байгаа юм.

Ван Гог чихээ өөрөө тасдаагүй

“Шургуу хөдөлмөр,  гарын мэдрэмжинд захирагдан зургаа зурдаг” тухайгаа Винсент Ван Гог ярьсан байдаг. Түүний “Чихээ боосон гаанстай хөрөг” зураг 1990 оны сүүлчээр 80-90 сая ам.долларын үнэд хүрч байсан юм. Ван Гог өрөөсөн чихээ тасдчихсан юм гэнэ лээ.  Тэрбээр “Ертөнцийн дуу авиаг нэг л чихэр сонсоход хангалттай” гээд өрөөсөн чихээ тасдсан гэсэн дам яриа бий. Харин бодит байдал дээр алдарт зураач найзтайгаа муудалцаж, хутга барин дайрсанд уурссан Ван Гогийн дотнын найз Паул Гомандин гартаа барьсан хайчаараа Ван Гогийн чихний дэлбээг хайчилчихсан гэдэг.

Викингүүд эвэртэй дуулга хэрэглэж байгаагүй

Викингүүд гэхээр танд хамгийн түрүүнд юу бодогдож байна. Магадгүй эвэртэй дуулга өмссөн, үслэг эдлэлээр биеэ хүчсан зэрлэг хүмүүс дүрслэгдэж байгаа байх. Яг үнэндээ археологичид викингүүдийг яг ямар дуулга хэрэглэдэг байсныг өнөөг хүртэл тогтоож чадаагүй юм. Тэдний булшнаас эвэртэй дуулга олддог ч энэ нь ямар нэгэн шашны зан үйлд зориулагддаг гэсэн таамгийг олон судлаач дэвшүүлээд байна.

Стоунхенж цаг тооллыг хэмжих хэмжүүр биш

Английн Уилтшер хэмээх газарт байрлах Стоунхенжийн цогцолборыг хэн, хэзээ ямар зорилгоор, яаж барьсныг эрдэмтэн, судлаачид олон жилийн турш судалж, олон таамаглал дэвшүүлсээр байгаа ч нэгдсэн нэг дүгнэлтэд одоо хэр хүрээгvй байна. Зарим хэсэг нь нас барагсдыг нутаглуулдаг оршуулгын газрын нэг хэлбэр, зарим нь эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг. МЭӨ 2640-2480 жилийн өмнө байгуулагдсан хэмээн таамагладаг энэхүү тойрог хэлбэрийн эртний байгууламж нь тус бүр нь 25 тн жинтэй 30 ширхэг чулуун багана, 50 тн жинтэй таван  ширхэг хаалга, таван тн 82 хавтан чулуунаас бүрддэг. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгүй учир эдгээр чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зөөн авчирсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Тус байгууламжийг босгоход дээрх чулуун хавтангаас гадна 15 км куб гуалин шаардагдсан бөгөөд  1000 ажилчин 300 жилийн турш ажилласан гэсэн таамгийг судлаачид дэвшүүлээд буй. Хүн төрөлхтөний эртний гайхамшиг болсон энэхүү цогцолборыг 1986 онд албан ёсоор ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэжээ. Гэвч Стоунхенжийн сүүлийн үеийн зурагнуудыг өмнөх үеийн зурагтай харьцуулахад байрлалын үед  хоорондоо  ялгаатай байдаг аж.

Кристофер Колумб Америкийг анх нээгээгүй

Дэлхийн түүхэнд Америк тивийг Кристофер Колумб 1942 онд нээсэн гэдэг ч викингчүүд хамгийн анх Америкт ирж байжээ.

Гладиатор үхтлээ тулалддаггүй

Гладиаторууд үхтлээ тулалддаг гэдэг худал. Мэдээж тулалдааны үед хэн нэг нь үхэх үе байдаг ч хэн нэгнийгээ үхүүлэх хүртэл тулалддаггүй байжээ. Заримдаа хэн нэг нь гэмтэж эсвэл туйлдаж ядартлаа тулаанаа үргэлжлүүлэх үе ч байдаг байж. Гладиаторууд маш үнэтэй байсан бөгөөд тулаан бүрийн төгсгөлд нэг нь амиа алдсан тулаан их үнэ цэнтэй байдаг байсан байна.

Фернан Магеллан тойрон аялал хийсэн анхны хүн биш

Португалийн энэхүү аялагч нь дэлхийн тойрон аялалаа хийж дуусгалгүй 1521 онд Филлипиний арал дээр аборигенчүүдэд алагдаж амь үрэгдсэн байна. Түүний аялал дуусахад ердөө л 17 сар үлдээд байжээ. Гэсэн хэдий ч энэхүү аялалыг Хуан Себастьян де Элькано үргэлжлүүлсэн аж. Магелланыг амь үрэгдсэний дараа Элькано аялалыг зогсоож эргэн явахыг хүсэж байсан боловч Португальчуудын довтолгооноос айж ийнхүү аялалыг үргэлжлүүлсэн байна.

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон биш

Мэдээж Вашингтон 1787 онд Америкийн ерөнхийлөгч болсон. Гэсэн хэдий ч Жорж Вашингтоныг ерөнхийлөгч болохоос найман жилийн өмнө энэхүү байр суурин дээр 10-аад хүмүүс ажиллаж байсан бөгөөд анхны ерөнхийлөгч Сэмюэль Хантингтон байсан аж.

Черчилль Ковентри хотыг золиослоогүй

Английн том хотуудын нэг Ковентри Дэлхийн II дайны үед бөмбөгдөлтөд өртжээ. Англичууд уг явдалд Ерөнхий сайд Черчиллийг буруутгадаг. Үнэн хэрэгтээ Черчилль Германы бөмбөгдөлтийн тухай шифрлэгдсэн кодыг тайлж унших баг бүрдүүлсэн төдийгүй нууц кодын утгыг тайлж чаджээ. Гэвч тэрбээр германчуудын кодыг тайлсан тухай мэдэгдэхээс сэргийлж хотын иргэдийг нүүлгэн шилжүүлээгүй нь ийнхүү буруутгах гол шалтгаан болдог гэнэ.  Хэрвээ Черчилль хотын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бол германчууд кодыг нь тайлсан гэдгийг мэдэх байсан аж.

Эх сурвалж: https://brightside.me/wonder-curiosities/6-historical-facts-were-still-being-lied-to-about-337310/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top