Жон Макафи шоронд нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

McAfee компанийг үндэслэгч Жон Макафи Испанийн шоронд нас барсан байдалтай олджээ.

El Pais сонинд мэдээлснээр Макафиг татвараас зайлсхийсэн хэргээр АНУ-д шилжүүлэн өгөх гэж байжээ. Бизнесмен амиа хорлосон гэж албаны бус эх сурвалж мэдээлсэн байна.

Испанийн Үндэсний шүүх Макафиг АНУ-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрч, шүүх хурал дээр 75 настай Жон Макафи “Намайг АНУ-д шилжүүлж өгвөл амьдралынхаа сүүлчийг шоронд өнгөрүүлэх болно шүү дээ” гэж хэлж байжээ.

2020 оны аравдугаар сард АНУ Макафиг олон улсад эрэн сурвалжилж, Истанбул явах гэж байхад нь Барселоны нисэх буудал дээрээс баривчилж байв.

Жон Макафи нь анхны антивирус Макафиг үндэслэсэн хүн юм. Уг антивирусийг дэлхий нийтээр маш нийтлэг хэрэглэдэг. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top