Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятадын компаниуд “Нэг Бүс ба Нэг Зам” санаачилгад нэгдсэн улс орны эдийн засагт нийт 130 тэрбум ам.долларын хөрөнгө орууллаа гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Бүс ба Зам” Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны цахим бага хурал дээр үг хэлэхдээ онцолжээ.
Сүүлийн найман жилийн хугацаанд “Бүс ба Зам” санаачилга цаасан дээрх төслөөс бодит байдал олж, дэлхийн улс орнуудад асар их боломж олгов. Хятад улс, тус санаачилгын гишүүн орнуудын худалдааны нийт эргэлт 9.2 их наяд ам.долларт хүрчээ. Хятадын компаниудын “Бүс ба Зам” төслийн улс орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 130 тэрбум ам.доллар болсон гэж Ван И онцолжээ.
Цар тахлын хүнд нөхцөл байдлыг үл харгалзан Хятад улс, Бүс ба Зам“ санаачилгын гишүүн орнуудын худалдааны нийт эргэлт 2020 онд 1.35 их наяд ам.долларт хүрчээ.
“Нэг Бүс ба Нэг Зам” санаачилгыг анх 2Е13 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин олон улсын олон талт худалдаа, хөрөнгө оруулалтын төслүүдийг аль болох олон улсын оролцоотой, Хятадын болон гаднын хөрөнгөөр хэрэгжүүлэх зорилгоор дэвшүүлсэн билээ. Тус санаачилгад одоогийн байдлаар 150 улс, олон улсын байгууллага нэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )