Б.Отгонсүх: Нийслэлд агаарын нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар өнөөдөр /2019.08.15/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн зам хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд энэ сарын 15-наас  А, B, C гэсэн бүсчлэлээр авто замыг хувааж, замын хөдөлгөөний бүтцийг өөрчлөх тухай бид өмнө нь мэдээлж байсан. А болон В бүс рүү татвараа төлсөн, торгуульгүй, өнгө үзэмж сайтай, техникийн улсын үзлэгт тэнцсэн автомашинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан юм. Тэгвэл A, B, C бүсчлэлд хуваах төслийн талаар санал асуулга явуулахад иргэдийн 36% хувь нь дэмжиж, 64% хувь нь дэмжээгүй учраас иргэдийн саналын харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан байна.

Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх "Улаанбаатар хотод наймдугаар сарын 15-наас автозамыг А, В, С бүсчлэлд хуваах ажлыг зохион байгуулъя гэж төлөвлөсөн байсан. Энэ оныг хотын захиргаанаас иргэдээ сонсох жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэмжээнд хийж, хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудыг хамгийн түрүүнд иргэдээсээ сонин, сэтгүүл, сайт, сошиал орчинд санал асуулга авч байя гэж тохирсон. Тийм учраас энэ санал асуулгыг хоёр удаа авсан. Эхний удаа твиттерээс санал хүсэлт авсан. 60 хувь нь А, В, С бүсчлэлийг тогтоох нь зөв гэж санал өгсөн. Дараагийн ээлжид нь мэдээллийн сайтууд болон фейсбүүкээр санал асуулга авсан. Үүн дээр 60 хувь нь дэмжээгүй, 40 хувь нь дэмжсэн” гэв.

Түүнчлэн тэрбээр “Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд өдөрт гурван ажил төлөвлөдөг. Үүнээсээ нэгийг нь амжуулдаг, хоёрыг нь амжуулж чаддаггүй гэсэн судалгаа байдаг. Эдийн засгийн үүднээс 114 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулж байна. Мөн жилийн 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрүүлж байна. Тиймээс автозамыг А, В, С гэсэн бүслэлд хувааж дарааллын системд оруулъя гэсэн бодлого, чиглэлийг судалгаан дээр үндэслэж гаргасан байсан. Гэвч иргэд дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан учир өнөөдрөөс хэрэгжих байсан гурван бүсчлэл түр хугацаагаар хойшлуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Гэхдээ бүсчлэлийг түр хугацаагаар хойшлуулж байгаа ч гэсэн цаашдаа нийтийн тээврийг хөгжүүлж, олон хувилбарт нийтийн тээврийг оруулж ирэх гэнэ. Өнөөдрийн байдлаар эийтийн тээвэрт 1200 автобус хөдөлгөөнд оролцож байна. 2019-2020 онд нийтийн тээврийн 80-90 хувь нь жагсаалтаас гарч стандарт бус болж байгаа. Тийм учраас нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттайгаар энэ жил хийж хэрэгжүүлнэ. Тодруулбал,  "cable car" буюу агаарын дүүжин замын нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Үүний ТЭЗҮ нь бүрэн боловсруулагдаж дууссан. Энэ мэтээр нийтийн тээврийн хэрэгсэлдээ онцгой анхаарсны дараа бүсчлэлд хуваах асуудлаа үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэлээ. 

Г.САРУУЛ: БҮСЧЛЭЛД ХУВААХ НЬ ХАМГИЙН БАГА ЗАРДАЛТАЙ, ҮР ДҮНТЭЙ АРГА БАЙСАН

Харин Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул  “Бид торгуульгүй, татвараа төлсөн, оношилгоонд орсон авто машиныг A, B бүс рүү оруулна гэж тооцоолж байсан. Түүнээс биш нэмэлт татвар авах, торгууль төлүүлэхийн тулд албадсан асуудал байхгүй. Иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлтой оролцвол торгуулахгүй яваад байж болно. Жишээ нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод торгуулж байгаа жолоочийн цаана олон иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ямар олон эрсдэл байж болохыг бодолцох учиртай байх. Хот гэдэг хамтын амьдрал. Тиймээс иргэдийн оролцоогүйгээр ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас энэ удаад хойшлуулж байна. Ер нь бол замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэхэд хамгийн бага хугацаанд, хамгийн бага зардлаар хийж болох арга бол энэ бүсчлэлийн асуудал байсан. Үүнээс цаашаа дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь тодорхой хэмжээний цаг, мөнгө санхүүжилт шаардагдана. Нэг, хоёр сарын дотор шууд үр дүнд хүрэх ажил бол бүсчлэл байсан.

Авто зогсоолын тухайд төлөвлөж ярьж байснаараа зогсоолын тоог нэмэгдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлууд цаашид үргэлжлээд хийгдээд явна. Авто зогсоолын тоо хүртээмжийг сайжруулснаас авто зогсоолоос үүдэлтэй зохиомол түгжрэл бий болдог асуудал шийдэгдэнэ. Ингэснээр ачаалал тодорхой хувиар буурна. Нийт жолооч нарын 25 хувь нь сул зогсоол хайж 15-20 минутыг зам дээр өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг” гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chungchka(202.179.24.176) 2020 оны 04 сарын 16

teneg humuus teneg yum hiihiimdaa tegeed nuguu toros ni tas shaagaad heden chukchaanuud nisee shaahiim bnlda

0  |  0
ШИнэ монгол(202.131.232.202) 2020 оны 04 сарын 16

маш их салхитай улсад ийм тээвэрлэлт аюулгүй гэх баталгаа байхгүй шүү

0  |  0
дондог(103.26.194.68) 2019 оны 08 сарын 16

шаа шаа .метро гээд нэг хэсэг худлаа шаасан. одооо агаараар нисэх юм гэнэ зайлаарай , бага доромжлоорой

0  |  0
Бат(103.26.194.68) 2019 оны 08 сарын 16

МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР ЯРИАД ЯАХАВ ДЭЭ.ОДОО ТЭГЭЭД БИД НАР ЧИНЬ ОДОО ТЭНГЭРЭЭР НИСЭЭД Л БАЙХ УУ ХА ХА ХА

0  |  0
fuck(103.206.195.28) 2019 оны 08 сарын 15

Yun cable car ve, yadaj tuv zam dagyy davhar zam bariachee

0  |  0
eee(103.206.195.28) 2019 оны 08 сарын 15

Heden Priustei, torgyylia tulduggui garyydiin sanalaar tsytsalchij bgaamy, HARAMSALTAI

1  |  0
Hurlee(202.9.42.211) 2019 оны 08 сарын 15

Turiin tumur nudargaa haruulaad, tuluvlusun ajlaa zorigtoi hiij baigaachee. Enen deer irgediin sanal gej asuuj balairah yamar heregtei yum. Ter bitgii hel dugaaryn tegsh sondgoigoor yavuulah heregtei.

1  |  0
Dondog(202.9.42.211) 2019 оны 08 сарын 15

Negent tuluvluj baigaa ajlaa shuurhai zorigtoi heregjuuleech ee. Tertei tergui udahgui tugjrel deed tsegtee hurne. Irgediin sanal gedeg balai yumaa bolioch. Hun bur l durtai yumaa dongosono sh dee.

1  |  0
Zochin(202.126.88.227) 2019 оны 08 сарын 15

2020oniihoo songuuliig l bodood pooprood bhiima. Dorivtoitoihon shiidcheech.

0  |  0
зочин(202.9.43.120) 2019 оны 08 сарын 15

хохинээ. хэдэн тэнэг хууль дүрэм биелүүлдэггүй. дур зоргоороо. ьатвар торгуулиа төлдөггүй хүн сүрэг оркуудын үгээр явцгаа. түгжрээд тэг зогсолтоо хий. арчаагүй аймхай төрийнхөн. хэдэн хүнээс санал авсан бэ. юун твиттер. фэйсбүүк вэ.

0  |  0
Top