НҮБ-ын тэргүүн Хятадын Дэлхийн хөгжлийг дэмжих санаачилгыг сайшаав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш БНХАУ-ын дарга Ши Жинпиний дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийг дэмжих санаачилга нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.

“Энэхүү цогц санаачилга дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарсан олон сорилтуудыг даван туулах, илүү тогтвортой, оролцоотой ирээдүйд шилжих үйл явцыг түргэсгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна” гэж Гутерриш Дэлхийн хөгжлийг дэмжих анд нөхдийн бүлгийн сайд нарын уулзалтад цахимаар үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрбээр “Хятадын тэргүүн Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх дэлхийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилгоор Дэлхийн хөгжлийн дэмжих санаачилгыг анх дэвшүүлснээс хойш 60 улс орон Дэлхийг хөгжлийг дэмжих анд нөхдийн бүлэгт нэгдээд байна. Дэлхийн дахинд хамтын ажиллагаа, дэмжлэг хэрэгтэй байна. Бид хямралын шуурганд өртөөд байна. Ковид-19 цар тахлаас авхуулаад нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, үнийн өсөлтөөс уур амьсгалын онц байдал хүртэл, тэгш бус байдлаас нийгмийн тогтворгүй байдал хүртэл. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь энэ бүх асуудлыг шийдэх цогц төлөвлөгөө юм. Хөгжиж буй орнуудад тогтвортой сэргэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байна” гэжээ.

БНХАУ-ын дарга 2021 онд Ши Жинпинь НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр анх дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр сард НҮБ-ын дэргэд суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгчийн газар Дэлхийн хөгжлийг дэмжих анд нөхдийн бүлэг байгуулсан. Дэлхийн хөгжлийг дэмжих санаачилга нь ядуурал, хүнсний аюулгүй байдал, ковид-19, вакцин, хөгжлийг дэмжих санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, тоон эдийн засаг зэрэг салбарт чиглэж байна. Тус санаачилгыг дэлхийн 100 гаруй улс, олон улсын байгууллага дэмжихээ илэрхийлжээ. Санаачилгын хүрээнд “Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн санд 42 тэрбум ам.долларын санхүүжилт олгох, НҮБ-ын Энх тайван, хөгжлийн итгэлцлийн санд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэх, олон улсын хөгжлийн асуудлаарх туршлага, мэдлэгээ хуваалцах платформ бий болгохыг санал болгож байна.

Top