ОХУ-ын кино найруулагч, “Амьдрал нулимсанд дургүй” киногоороо Оскарын шагнал хүртсэн Владимир Меньшов 82 насандаа коронавирусний халдварын улмаас таалал төгсжээ.
Тэрээр “Амьдрал нулимсанд дургүй” киноны сайхан бүсгүй Катягийн дүрийг бүтээсэн жүжигчин Вера Алентовагийн нөхөр, жүжигчин Юлия Меньшовагийн аав юм.
Орос-Зөвлөлтийн кино урлагийн түүхэнд АНУ-д хүлээн зөвшөөрөгдөж, Академийн шагнал хүртсэн гурван найруулагчийн нэг нь Владимир Меньшов байв. Түүнээс гадна Сергей Бондарчук (Дайн ба энх, 1969), Никита Михалков (Наранд зүдрэгсэд, 1995) нар Оскарын шагнал хүртсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
МАШ ХАРАМСАЛТАЙ ЮМ БОЛЖ. ХИЙМ АЙХТАР ӨВЧИН ШҮҮДЭЭ.
Мундаг найруулагч Эхнэр нь гоё. Амьдрал нулимсанд дургүй кино нь гоё. Харамсалтай