Жил бүрийн долоодугаар сарын 8-нд ОХУ-д Гэр бүл, хайр, үнэнч байдлын өдрийг тэмдэглэдэг. Анх 2008 оныг гэр бүлийн жил болгон зарласантай холбогдуулан тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн гэргий Светлана Медведева санаачилж Төрийн Думын депутатууд дэмжсэнээр XIII зуунд амьдарч байсан Муромын хунтайж Пётр болон түүний эхнэр Феврониа нарын гэр бүлийн бат бөх харилцааны жишиг болсон түүхийг бэлгэдэн уг баярыг улс даяараа тэмдэглэх болжээ.
Мөн гэр бүлийн баярын өдрийн хүндэтгэлийн тусгай медаль бий болжээ. Төрөөс баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хороо байгуулагдсан бөгөөд дэлхий даяар он удаан жилээр хамтдаа наад зах нь 25 жилийн туршид аз жаргалтай амьдарч байгаа эхнэр, нөхөр хоёрыг сонгон уг медалийг олгодог юм.
2011 оноос хойш нийт 20 орчим Монгол-Оросын интернационалч гэр бүл уг медалиар шагнагджээ. Энэ жилийн хувьд Гэр бүл, хайр, үнэнч байдлын медалиар 1981 оны есдүгээр сарын 28-нд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотноо гэрлэлтээ батлуулж, өдгөө 40 дэх жилдээ Монгол Улсад аз жаргалтай амьдран суугаа Монгол Улсын иргэн Г.Зоригт, ОХУ-ын иргэн Тихомирова Людмила нарын гэр бүлийг шагналаа.
ОХУ-ын Гэр бүл, хайр, үнэнч байдлын медаль хүртсэн Г.Зоригт эрчим хүчний салбарт олон жил хөдөлмөрлөсөн бол гэргий Тихомирова нь Монголын боловсролын салбарт урт хугацаанд хичээнгүй зүтгэжээ.
Монгол Улсад оршин сууж буй интернационалч гэр бүл олон байдаг бөгөөд тэдгээрээс хамтдаа амьдарсан хугацаа, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ гаргасан амжилт, тухайн улс оронд хөдөлмөрлөж гаргасан гавьяаг нь харгалзан Россотрудничествогийн төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский Дом нь Монголын нэг гэр бүлийг жил бүр дээрх шагналд тодорхойлдог юм байна.
Сэтгэгдэл ( 6 )
Эрчим хүчний ах байх чинь ээ здоровья благополучия!
аз жаргал хүсий
Сайхан гэр бүлд нь аз жаргал хүсье
Сайхан үлгэр дуурайлалтай аз жаргалтай гэр бүлд баяр хүргэж аз жаргал хүсье
СЧАСТЬЕ УДАЧИ ЗДОРОВЬЕ ВАШЕМУ ДОМУ !!\nКАКИЕ ВЫ ВСЕ КРАСИВЫЕ !!
Сайхан гэр бүлд аз жаргал хүсье.