Далайн шуурганы улмаас байтын тэмцээн хойшиллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Япон улс, тэр дундаа Токио хотыг маргааш (2021.07.27) орон нутгийн цагаар 15.00 орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна.

Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ.

Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм.

Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top