Токио-2020 олимпын их наадам янз бүрийн дуулиан, сонин үйл явдлаар баялаг болж байна.
Хамгийн сүүлд гэхэд гурван метрийн өндөр трамплинаас усанд үсрэлтийн тэмцээний үеэр сонин тохиолдол гарав. Гурав дахь олимпдоо оролцож буй Германы тамирчин Патрик Хаусдинг сэтгэл түгшилтээ дарж чадаагүйн улмаас ноцтой бэртэл, гэмтэл авах дөхжээ. Тэрбээр трамплин дээр гарч, элементээ буруу эхэлсэн байна. Үүнийгээ мэдсэн Хаусдинг агаарт үсэрч байхдаа хөдөлгөөнөө зогсоохыг оролджээ.
Рио-2016 олимпын хүрэл медалийн эзэн, туршлагатай тамирчинд аз таарч, доош уналгүй трамплин дээр хөлөөрөө бууж чадсан байна.
Алдаагаа засаж, дахин нэг үсрэлт хийхийг оролдсон ч бүтэлгүйтжээ.
Сэтгэгдэл ( 0 )