Таг түгжээг тэгш, сондгойгоор шийдье

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 25

Түм түжигнэж, түгжрэл эхэллээ, нийслэлд. Хаашаа л хөдөлнө хаа сайгүй таг түгжээ. Уулзсан учирсан болгон Улаанбаатарын түгжрэлийг зүхэцгээнэ. Ямар сайндаа л таван настан “Хотод хүн, машин хоёрын аль нь их байдаг юм бэ” гэж асууж байхав дээ.

Сургууль соёл эхлээгүй, аялал зугаалгынхан бүрэн ирээгүй, зуслангийн айлууд буугаагүй байхад Улаанбаатарын замын хөдөлгөөн ачааллаа дийлэхээ байлаа. Ядаж байхад яр гэгчээр нийслэлийн зам засварын ажил идэвхжиж, томоохон тойрог, уулзваруудыг хаах болов. “Зуны сэлүүхэнд замаа засаж байхгүй, юугаа хийж байсан юм” хэмээн үглэсэн иргэд өч төчнөөн.

Ямартаа ч энэ их уур бухимдал ирэх сараас улам ихэсч, асуудал өндрөө авах нь тодорхой. Тэр цагт Улаанбаатар “тэг зогсох” нь тодорхой. Нам зогсохын хэрээр шатахууны хэрэглээ нэмэгдэнэ. Литр тутамдаа 600 төгрөгөөр өсчихсөн байгаа шатахууныг замын түгжрэлд зүгээр л “асгаж байна” гээд бод. Тиймээс түгжрэлд зарцуулах түлш шатахуунаа бодоод тэгш, сондгойгоор явах нь илүү оновчтой шийдвэр байх болов уу.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.67.108) 2021 оны 08 сарын 25

Тогтвортой шийдэл биш. Нийтийн тээвэр, хот төлөвлөлтөө эрс сайжруулж түүнийгээ хэрэгжүүлж байж шийднэ

0  |  0
Зангараа(202.179.24.234) 2021 оны 08 сарын 25

Тэгш срндгой гэж тэнэгтэж үхэртэж байхаар улаан, цагаан, хар, цэнхэр, шар, ногоон, саарал гээд өдөр заачихвал 7 хоногт 1 машин 1 удаа л хөдөлгөөнд оролцоно. Иэгээд машин унах нь ямар ч утгагүй зүйл болж хүмүүс хуучин машинуудаа төмрийн хогонд тушааж санаа амарна. Хөдөлгөөн цэгцэрнэ, хүмүүс цэгцэрнэ, хот цэгцэрнэ, хөдөө цэгцэрнэ, хөгжил цэгцэрнэ, засаг цэгцэрнэ, засаглал цэгцэрнэ.

0  |  0
Санал(202.9.41.4) 2021 оны 08 сарын 25

Тэгш сондгой нэг урасгал

0  |  1
Top