Индонезид түймрийн улмаас 41 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Индонезийн Бантен мужийн Тангеранг хотын шоронд өнгөрсөн шөнө түймэр гарч, 41 хүн амиа алджээ.

CNN Indonesia-гийн мэдээлснээр албаныхан түймрийн үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог гаргахад бэрх байна гэжээ.

Амиа алдсан хүмүүсийн тоо ч эцсийн байдлаар гараагүй аж.

Хорих газрын гал гарсан С блокт хар тамхины хэргээр хоригдож буй хүмүүс байжээ. Тус шорон нь 600 хэрэгтний хүчин чадалтай ч 2000 гаруй хоригдол байсан гэнэ.

Цахилгааны богино холбоо үүссэний улмаас гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top