R.Kelly нэрээр алдаршсан дуучин Роберт Келли хүний наймаа хийж, хүүхэд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн хоёр жилийн өмнө баривчлагдсан билээ.
1990-ээд оны хамгийн алдартай дуучдын нэг, I Believe I Can Fly дуу нь хэдэн арван жилийн турш хит болсон дуучныг тангарагтны шүүх бусдыг шантаажилсан, хүний наймаа хийсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байна. R. Kelly-д 100 хүртэлх жилийн хорих ял төлөвлөж байгаа аж. 54 настай дуучинд ял оноох шүүх хурал 2022 оны тавдугаар сарын 4-нд болно.
Грэммигийн гурван удаагийн шагналт R.Kelly уран бүтээлээрээ алдаршихын хажуугаар 30 жилийн турш гэмт хэрэглэлийн бүлэглэл толгойлсон нь илэрчээ. Тэрбээр алдар хүндээ ашиглан насанд хүрээгүй хөвгүүд, охидыг хүчирхийлдэг байсан аж. Шүүхэд ирсэн видео бичлэг дээр дуучин хэдэн охинтой хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орж байгаа нь харагджээ.
R.Kelly мөн 15 настай дуучин охиныг дарамталж гэрлэсэн байна. Дуучин Алия 2001 онд 22 настайдаа онгоцны ослоор амиа алдсан юм. Тэр амьд байсан бол жинхэнэ од болох байсан гэж хүмүүс ярьдаг.
R.Kelly төрийн албан хаагчид авлига өгч, 15 настай Алиятай гэрлэлтээ батлуулсан байжээ.
Шүүхэд түүний эсрэг 11 хүн гомдол гаргаж, 45 гэрч мэдүүлэг өгсөн байна. Түүний зарим хэрэг 1990-ээд онд хамаарна.
Сэтгэгдэл ( 2 )
новшыг шоронд хийж насаар нь хориход ч багадна
Ямар ч алдартай од байсан АНУ-д хүчиндэгчид ял эдэлдэг бол Монголд Булган аймгийн хүү Анандбазар 1000 хүүхэн хүчиндээд шоронд орох биш УИХ-д сууж байна гээд бод доо. Занданшатар Ананд найзаа ингэж л хамгаалж, байна.