Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их эзэн Чингис хаан" танхимд хуралдлаа. Хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өгөв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан. Өнгөрсөн долоо хоногоос хүүхдийн халдвар 0,8 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, 12-17 насны хүүхдэд вакцин хийсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол буурах хандлагатай байна. Нийслэлд 842, орон нутагт 672 жирэмсэн эх хөдөө орон нутагт эмчлүүлж байна. Гуравдугаар давалгаа бол тархалт өндөр. Бид PCR шинжилгээний тоог бууруулаагүй. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, найман дүүрэг, зургаан эмнэлэгт лабораторийн шинжилгээ хийж байна. Долоо хоногт 45-50 мянган шинжилгээ хийгдэж байгаа. Харин түргэвчилсэн шинжилгээг долоо хоногт 100 гаруй мянган хүнд хийдэг.
Гуравдугаар тун хийсний дараа халдвар авсан иргэд хөнгөн өвдөж байна гэсэн судалгаа бий. Халдвараас сэргийлэх гол арга бол амны хаалт юм.
Томуугийн вакциныг аравдугаар сарын сүүлээр хийдэг байсан бол бид хоёр сарын өмнө яриа хэлцэл хийж авсан. Ингэснээр томуугийн улирал эхлэхээс өмнө хийж амжлаа" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Худлаа хуцаарай