Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их эзэн Чингис хаан" танхимд хуралдлаа.
Хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.
Тэрбээр "Гэртээ эмчилгээ хийж байсан 55 хүн нас барсан. Ийм байдал үүсгэхгүйн төлөө ор зохицуулж, бүх чадлаараа ажиллаж байна. Хүүхдийн халдвар нийт тохиолдлын 20 хувийг эзэлж байсан. Сүүлийн долоо хоногт 18,7 хувь болж буурлаа. Долоо хоногт 7-8 мянган хүүхэд өвдөж байна. Бид цаашид ор нэмэх боломжгүй болсон. Хүний нөөц байхгүй. Тиймээс орны хязгаарлалт хийж байгаа. Орон нутагт 14 мянган хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн тал нь хөнгөн шинж тэмдэгтэй байна.
Манай улс шиг ард иргэддээ үнэгүй эм өгч байгаа улс ховор. Бид 70 мянган төгрөгийн эм өгч байсныг 160 мянга болгосон. Харамсалтай нь, цөөхөн хэдэн өрхийн эмнэлгийн удирдлагаас болж сошиалд буруу ойлголт түгэж, асуудал үүсгэсэн. Бид гэрийн хяналтыг сайн хийж байна гэж үзэж байгаа" гэсэн тайлбарыг нэмж хийв.
Харин ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Халдвар авсан хүн дахин халдвар авах эрсдэл байгаа. Дөрөв, тавдугаар сард альфа хувилбар тархсан бол одоо дельта хувилбар халдвар авсан хүмүүсийн 90 хувьд нь байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ter em uguud bgaa asuudlaa shiideree uguhgui bol uguhgui gedgee heleed zogsoo bi 6dahi honog dree uuruu yrij baij irj aw ged ochj awsan. Anhnaasaa yriahad emee ireed aw gan bol asuudagui getel hurgelteer ochn ged tag Bolson.
ЭНЭ ХҮНИЙ ХЭРЭГ ЕӨӨӨӨР АЛГАА ИРГЭД ГЭРТЭЭ,ГУДМАНД ЯГ Л НОХОЙ ШИГ ҮХЭЖ БАЙНА ШҮҮДЭЭ. ЭМЯ-ны сайд ЭНХБОЛД ТА ЮУ ХИЙЖ,ЮУ БОДОЖ БАЙНАА ард иргэд ийм өрөвдөлтэй байхад айхгүй,өрөвдөхгүй байна гэж үү........
emnelgiin ajilchdiin tsalingaa nemeej erguu masl aitai zugtuugel yum hun shde ter humuus chin
20000к төгрөгний л блаа шүү нэг ч вирусын эм бхгүй боломжтой нэг нь ч яахав боломжгүй хүмүүс гэртээ хүндрээд оройтож эмнэлгийн тусламж авч бна худлаа ярина эмс