АНУ Этиопт хүний эрх зөрчигдсөн гэж хориг тавина

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 07

Этиопт хүний эрх зөрчигдсөн учир хориг тавих талаар АНУ-д яригдаж байна.

Энэ талаар НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд мэдэгджээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Жо Байден хоёр долоо хоногийн өмнө Этиопт хүний эрх зөрчсөн хүмүүст хориг тавих боломжийг бидэнд олгосон тушаал гаргасан. Шаардлагатай үед хоригийг хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэжээ.

НҮБ-ын долоон ажилтныг Этиопийн удирдагчид “персона нон грата” буюу “үл таашаагдах этгээд” гэж зарлан, аюулгүй байдлын үүднээс улсаасаа гаргасан юм.

Тэгвэл АНУ Этиопт хориг тавих тухай ярьсны дараа ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Анна Евстигнеева Этиопийн удирдагчид НҮБ-ын ажилтнуудыг “үл таашаагдах этгээд” гэж зарласан асуудлыг дэвэргэхгүй байхыг уриаллаа. Тэрбээр “Болсон явдлыг дэвэргэх хэрэггүй. Этиоп, НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар харилцан хүндэтгэлтэйгээр яриа хэлэлцээ хийж, үүссэн зөрчилдөөнийг шийдвэрлэх боломжтой гэж бид үзэж байна” гэв.

Оросын дипломатчийн тэмдэглэснээр, ирээдүйд үүнтэй төстэй үйл явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд сайтар ойлгож, дүгнэлт гаргах нь чухал аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.17.13) 2021 оны 10 сарын 07

Horig tavihaas oor uym medehee bjee

0  |  0
Top